65х81 см харьцаатай. 1904-1906 онд зурсан. Үнэ 100 сая ам.доллар.
АНУ-ын Мичиган мужийн Детройт хотын “Эдсела ба Элеонор Форд” хэмээх музей алдарт постимпрессионист зураач Поль Сезаны бүтээл “Шат Нуарын ойн цоорхойгоос Сент Виктори уулыг харахад” хэмээх зургийг өнгөрсөн жил 100 сая ам.доллараар зарсан болохыг “Detroit Free Press” сонин нийтэлжээ. Ийнхүү хэнд ч мэдэгдэлгүй жилийн өмнө нууцаар зарах болсон шалтгааныг ямар нэг асуудал гаргахаас сэргийлсэн хэмээн тайлбарлаж байгаа ажээ. Хэн гэдэг хүн уг бүтээлийг худалдаж авсныг нууцалсан байна. 2013 онд АНУ-ын машины төв гэгдэх Детройт хотод автомашины үйлдвэрүүд хаалгаа барьснаар тус хот дампуурахад “Эдсела ба Элеонор Форд” хэмээх музейн сан хөмрөгийг зарж сэхэх тухай яригдаж байсан юм. Тус музейн үзмэрүүд 4.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байв.
Францын алдарт зураач Поль Сезан 1839 оны 1 дүгээр сарын 19-нд айлын ганц хүү болон мэндэлжээ. Тэрээр багаасаа боловсрол сайн эзэмшсэн нэгэн байсан юм. Тэрээр амьдралынхаа сүүлийн мөчүүдэд латин, франц хэлээр шүлэг тэрлэсэн байдаг.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт