Австралийн Куйнслэндийн Орчин үеийн урлагийн галерейгаас гурван жил тутамд зохион байгуулах Ази номхон далайн триеннальд Mонгол Улсаас анх удаа Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү, Б.Номин, Д.Үүрийнтуяа нар оролцохоор шалгарчээ. Эдгээр уран бүтээлч сонголтод шалгарсан хамгийн эхний 15 уран бүтээлчдийн тоонд багтаж буй.
2015 оны арваннэгдүгээр сард эхлэх уг олон улсын триенальд нийт 25 орны 75 орчим уран бүтээлч оролцох юм. Тус триеннальд монголоос уран бүтээлчид оролцуулах зохион байгуулалтын асуудлаар 976 Арт Галерей, Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбоо хамтран ажиллаж байна. Сонирхуулахад тус холбоо нь 2015 оны тавдугаар сарын 9-нөөс арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэл Италийн Венец хотод зохион байгуулагдах Венецийн 56 дахь oлон улсын дүрслэх урлагийн биеннальд Монгол Улсын павильоныг анх удаа нээн оролцох эрх албан ёсоор авчээ. Энэ нь Монголын шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэх ажлыг олон улсын мэргэжлийн түвшинд анх удаа бие даан зохион байгуулах юм. Төслийн албан ёсны түнш дэмжигчээр Ром хот дахь Монгол Улсын ЭСЯ ажиллаж буй.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт