1839 онд авсан, одоогоор мэдэгдэж байгаа хамгийн хуучны сельфи.
1886 он. Эрх чөлөөний хөшөөний нүүрэн хэсэг
20-р зууны эхэн үеийн сэрүүлэг. Нэгийгээ ингэж сэрээдэг байжээ.
Энэ магадгүй ийм олон орны хаад нэгэн дор цуглаж даруулсан цорын ганц зураг байж болох юм. 1910 онд долдугаар Эдуард нас барах үеэр. Норвеги, Болгар, Португали, Герман, Дани, Грек, Белги, Испани, Их Британийн эрх баригчид.
Автомат өрөгч зохион бүтээгдээгүй байхад ингэж л боулинг тоглодог байж: 1914 он.
1922 оны гоо бүсгүйчүүд. Тухайн үед хэмжүүр нь өнөөгийнхөөс тэс өөр байжээ.
1920 оод онд далайн эрэгт очихдоо өвдөгнөөс дээш 6 инч буюу 14 сантиметрээс илүү богино хувцас өмссөн бол оруулдаггүй байжээ.
1920-иод оны нарнаас хамгаалах баг. Хүн айлгахаар л загвартай байж.
1925 он. Гитлер илтгэлээ тавихын өмнө толинд харан бэлтгэл хийж байгаа нь.
1928 он. Эмнэлгийн зөөврийн номын сан.
1930-аад онд амьтны хүрээлэнгийн оцон шувуудыг ингэж услан сэрүүцүүлдэг байжээ.
Лондонгийн алдарт хоёр давхар улаан автобусны туршилт. 30 градусын хазайлтад унахгүй гэж бүтээгдсэн аж. 1933 он
Англид 1930 он. Орон сууцнууд ийм хүүхдийн тортой байсан бөгөөд хүүхдэд хангалттай Д витамин өгөх зориулалтаар хийсэн гэнэ.
Америкд 1936 он гэхэд л өргөгч машины зогсоолтой байжээ.
Сальвадор Дали, Коко Шанел хоёр тамхилж байгаа нь. 1938 он
Цасан шуурганаас нүүрээ хамгаалах загварлаг арга буюу нүүрний конус. 1939 он
1942 онд Лондоны их утааны үеэр шинээр мэндэлсэн нярайд ийм багтай хувцас өмсүүлж байжээ.
Дэлхий хоёрдугаар дайны үед цэргүүд усан онгоцондоо суусны дараа эцсийн үнсэлтээ хийж байгаа нь.
1945 дэлхийн хоёрдугаар дайны үед. Цэргүүд дуг хийж байгаа нь.
1946 он. Шинэ гуталтай болсондоо хөл нь газар хүрэхгүй баярлах Австри хүү.
1950 он. Мөстэй виски түгээгч машин
1959 он. Фидель Кастро Ерөнхийлөгч Линколины хөшөөний урд.
1963 оны 8 дугаар сарын 28-нд Мартин Лютер Кингийн илтгэлийг сонсох жаал хүү.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт