Монголын Чөлөөт Бөхийн Холбооныхон цэнгүүнээ сүртэй хийж, тус холбооний дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал, Х.Бат-Эрдэнэ энэ онд ДАШТ-ээс алтан медаль хүртсэн С.Цэрэнчимэдэд хоёр байр бэлэглэн, хүрэл медаль хүртсэн О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг тус бүр хоёр сая төгрөгөөр урамшуулжээ.
O.Бурмаа
Г.Мандахнаран
Э.Ням-Очир
Энэ үеэр ОУХМ Э.Бэхбаярыг ирэх онд компанийхаа нэр дээр барилдуулахаар болсноо зарласан аж. Түүний бэлтгэл сургуулилтад нь дэмжлэг болгон дасгалжуулагч, ”Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, гавьяат тамирчин А.Энхээд 10 сая төгрөг гардуулсан байна. Тус компани нь энэ онд өмнө нь гавьяат тамирчин С.Батцэцэг, Г.Мандахнаран, О.Насанбурмаа нарыг байраар шагнаж байв.
С.Цэрэнчимэд
Цэнгүүнийг нээж ерөнхийлөгч Д.Дагвадорж үг хэлэхдээ “Манай чөлөөтийнхөн улирч буй 2014 онд тавьсан зорилтуудаа биелүүлж өндөр амжилтад хүрсэн нь холбооны удирдлага, ивээн тэтгэгч компани, дасгалжуулагч, бөхчүүд, шүүгчдийн хамтын зүтгэлийн үр дүн байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Ирж буй 2015 онд урьдын адил эв нэгдлээ бататган хамтын хүчээр урагшилж, олимпийн олон эрх авахын төлөө явна, ирэх оныг чөлөөт бөхийг орон нутагт хөгжүүлэх жил болгож өсвөр, залуучуудаа дэмжиж ажиллана” хэмээн онцлон өгүүлжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт