ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерөнхийлөгчийн хийх мэдээлийг янз бүрээр тайлбарлаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын баасан гарагийн хуралдаанд оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх ажээ. Түүнийг Монгол улсын хямраад буй эдийн засгийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэх байх хэмээн улс төрчид таамаглаж байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол орны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн,  мөн 2014 оны чуулганы сүүлийн хуралдаан энэ баасан гарагт тохиож буй учир ийнхүү Ерөнхийлөгч үг хэлж буй бололтой. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн дансны хууль” хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулж зарим нэг арга хэмжээ авах талаар ярих болов уу гэж таамаг дэвшүүлж байна.

                                                                                                                            Б.Гарьд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй