ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Чин ван Ханддоржийн нэрэмжит шатрын тэмцээн боллоо

    Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсэж хөгжсөний 103 жилийн ойг тохиолдуулан Чин ван Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын уламжлалт 24 дэх удаагийн тэмцээн Гадаад хэргийн сайдын ивээл дор энэ сарын 20-21-нд боллоо.

    Энэхүү тэмцээнийг анх Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин Ван Ханддоржийн мэндэлсний ойгоор анх 1991 онд зохион байгуулж эхэлжээ. Тэмцээнд Их мастер Б.Хатанбаатар, Б.Гүндаваа, Б.Мөнгөнтуул нарын тэргүүтэй 92 шатарчин оролцов.

    Энэ онд чансаагаараа тэргүүлсэн эхний 66 шатарчин, ГХЯ-ны 10 төлөөлөл болон олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон өсвөрийн 10 тамирчин өрсөлдсөн юм.

    Шатрын тэмцээн Швейцарь системээр найман өрөг тоглож, их мастер хоёр, олон улсын мастер дөрөв, үндэсний мастер найм, дэд мастер 13 оролцож оюун ухаанаа сорьж шилдгүүдээ тодруулсан. Тэмцээнд Их мастер Н.Гүндаваа түрүүлж, удаах байруудад Их мастер Н.Лхагвасүрэн, Б.Мөнгөнтуул нар шалгарав.

                                                                                                               Г.Золзаяа

                                                                                                                                              

                    

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй