ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хошин урлагийнхны хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие биерүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа мэдээлсэн.

    Тус хэрэг дээр аймгийн прокуророос биечлэн танилцсан бөгөөд хохирогч, холбогдогч нараас Улаанбаатар хотод шалгуулна гэснийг үндэслэн Цагдаагийн газраас дээрх асуудлыг өнгөрсөн хугацаанд шалгаагүй,  гомдол мэдээлэлд аваагүй  байна. Улсын  ерөнхий прокурорын газраас дээрх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгүүлэн  холбогдох ажиллагааг шуурхай шалгах үүрэг өгч хяналт тавьж ажилласнаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны 08-сарын 11-ны өдөр 665 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд шилжүүлжээ.

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй