ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Г.Хайдав гуай шинэ байр, ганган автомашинтай боллоо

    АЖ, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуай урлагт насаараа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн уран бүтээлч. Тэрбээр 700 гаруй дууг амилуулж, гадаад, дотоодын 30 гаруй дуурийн дүр бүтээн урлагийн алтан тайзнаа мөнхлөн үлдээжээ. Олны хайртай дуучинд саяхан байр бэлэглэсэн баяр үйл явдал тохиосон билээ.

    Тодруулбал, “Агь” ХХК-ийн “Лапша” брэндийн зүгээс “Тэсо” констракшны  “Содон” стандарт цогцолбор хороололд нэг өрөө байр захиалах эрхийг өнгөрсөн гуравдугаар сард түүнд гардуулан өгч байсан.

    Тэгвэл Дундговь аймгийн нутгийн зөвлөлөөс "Алтан угалз" шинэ жилийн цэнгүүн зохион байгуулж, нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа алдартай дуучиндаа нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Б.Наранхүү УНТ 0688 дугаартай "Land cruiser 200" автомашин бэлэглэсэн гэнэ.  Г.Хайдав гуай морин жилд ийн шинэ байр, ганган автомашинтай боллоо.

                                                                                                              Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй