ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Р.Чулууны нэрэмжит шагналыг спортын шилдэг сэтгүүлчид хүртэв

    Соёлын гавьяат зүтгэлтэн, спортын нэрт сэтгүүлч, гэрэл зурагчин Р.Чулууны нэрэмжит шагнал бий болгожээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо санаачлан Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулгын дэмжилгээр хоёр жилд нэг удаа спортын шилдэг сэтгүүлчдэд түүний нэрэмжит шагнал олгохоор боллоо.

    Спортын сэтгүүлчдийн холбоо 150 гаруй гишүүнтэй, байгуулагдаад 25 жилийн нүүр үзэж буй. Өнгөрсөн бямба гаригт гурав дахь удаагаа шинэ жилийн баяраа тэмдэглэж, спортын шилдгүүдээ тодруулав.2014 оны спортын шилдгээр www.bukh.mn вэб сайтын фото сэтгүүлч “Сочи-2014” өвлийн олимпийн наадам, “Инчён-2014” Азийн зуны спортын наадам сурвалжлан, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгосон Ч.Ганбат, мөн хөлбөмбөгийн ДАШТ-ий “FIFA 2014 World Cup” төсөл удирдаж, спортын бусад төрлийн тэмцээнийг Монголын үзэгчдэд хүргэсэн  ETV телевизийн захирал Т.Ганзул нар шалгарсан юм.

    Энэ үеэр ETV-ийн спортын тоймч С.Шижирбат, “Gogo.mn”-ийн вэб сайтын спортын сэтгүүлч У.Бадамцэцэг, “Өнөөдөр”, “Таван цагариг” сонины гэрэл зурагчин Э.Харцага нарт Р. Чулууны нэрэмжит шагнал гардууллаа.

    Сонирхуулахад, Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун гуай “Үнэн”, “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд спортын тоймч, гэрэл зурагчин, албаны даргаар ажиллахдаа спортын салбарт 30 гаруй жил зүтгэсэн байна.

                                                                                                                Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй