
Яг одоо БЗД-ийн 12 дугаар хорооны иргэд ирээдүйнхээ төлөө саналаа өгч байна. Тус хорооны нутаг дэвсгэр болох 110 га талбайн А, Б, В, Г блокод орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэхээр урьдчилсан байдлаар “Жигүүр гранд” групп сонгогдоод байгаа билээ. Харин одоо БЗД-ийн 12 дугаар хорооны иргэд “Жигүүр гранд” групп ийнхүү орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж буй эсэх дээр саналаа өгч байгаа юм. Уг санал хураах үйл ажиллагааг Нийслэлийн гэр хорооллын орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-аас зохион байгуулж байгаа ажээ. Санал хураалтад 12 дугаар хороонд оршин суух 1525 өрхийн газар өмчлөгч иргэн оролцох эрхтэй юм. Тус хорооны А, Б блокод хамрагдсан өрхүүд Католиг сүмд очиж, харин В, Г блокод харьяалагдах өрхүүд Сансар худалдааны төвийн хойд талд байрлах “Баянзүрх нэг зүрх төв” дээр очин саналаа өгч байна. Санал хураалт өнөөдөр 19 цаг хүртэл үргэлжилнэ.
Хэрэв 12 дугаар хорооны иргэдийн 70 хувь нь дэмжсэн санал өгвөл “Жигүүр гранд” групп тус хорооны 110 га нутаг дэвсгэр дээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, кино театр зэрэг иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн загвар шийдэлтэй, чанар чансаатай орон сууцны хорооллыг барих ажээ. Иргэд санал хураалттай холбоотой асуудлаар 9999 8126, 8810 0475 дугаараас лавлаж болох юм байна. Дашрамд дурдахад иргэдийн саналын ирц хүрээгүй тохиолдолд тус хороонд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгогдоод буй “Жигүүр гранд” групп цуцлагдаж дахин төлөвлөлтийн асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлогдоно. Ингэснээр 2016 он хүртэл 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр орон сууц барих, барилгажилтын ажил явагдахгүй гэсэн үг юм.





МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт