ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Түгээмэл хэрэглэгддэг гадаад үгийн оноолтыг батлав

    Монгол Улсын Төрийн хэлний зөвлөлөөс түгээмэл хэрэглэгддэг гадаад үгнүүдийн оноолтыг нэг мөр болгож тогтоол гаргажээ. Оноолтыг батлахдаа цахим сүлжээ ашиглан иргэдээс санал авсан бөгөөд саналуудыг хэлэлцэн баталсан байна.

    Төрийн хэлний зөвлөлийн 2014 оны 12-р сарын 2, 3-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТОГТООХ нь:

    Нэг. Төрийн Хэлний Зөвлөлийн Ажлын албанаас бэлтгэж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн профессоруудаар шүүлгэн, "Өдрийн сонин" болон  mcst.gov.mn, muzo.mn, news.gogo.mn цахим сэтгүүлүүдэд нийтлүүлэн уншигчдын саналыг хүлээн авч тусгасан "Түгээмэл хэрэглэгдэх болсон гадаад үгсийн монгол оноолт"-ын жагсаалтын 1-155-т дугаарлагдсан 155 үгийн монгол оноолтыг 1-р хавсралтаар батласугай.

    Хоёр. Уг хавсралтаар батлагдсан үгсийн монгол оноолтыг олон нийтэд сурталчлах, хэрэглээнд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн Хэлний Зөвлөлийн гишүүд, ТХЗ-ийн Ажлын алба (дарга Ж.Нэргүй)-нд үүрэг болгосугай.

     Гурав. Энэхүү тогтоолоор батлагдсан монгол оноолтын үгсийг албан харилцааны бичиг захидал, мэдээ, нийтлэл, уран зохиолын бүтээлдээ ашиглаж байхыг бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан, нийт уран бүтээлчдэд зөвлөсүгэй.

     Дарга Ц.Оюунгэрэл

    Төрийн Хэлний Зөвлөлийн

    2014 оны 12-р сарын 03-ны өдрийн

    09 тоот тогтоолын 1-р хавсралт

    ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭГДЭХ БОЛСОН

    ГАДААД ҮГСИЙН МОНГОЛ ОНООЛТ

    Гадаад үг

    (Монгол дуудлага, бичлэгийн заншлаар авав)

     

    ТХЗ-ийн хурлаар тогтоосон нь

    1

    2

    3

    1

    Авангард

     

    Шинэ (урлагт), толгой, манлай, тэргүүн

    2

    Авантюризм

    Авантюрист  

    Аванхайлал Аванхайлагч

     

    3

    Аватар

    Авралын элч, авралын эзэн

     

    4

    Авизо

    Авийз, шилжүүлгийн мэдүүлэг (мөнгө шилжүүлэх эрх)

     

    5

    Автоген

    Хийн гагнуур

     

    6

    Автономи

     

    Өөртөө засах, тусдаа, ангид

     

    7

    Авторитаризм

    Нэг хүнийг тахин шүтэх дэглэм

     

    8

    Агапэ

     

    Ариун хайр, хайр, энэрэл

     

    9

    Агент

    Төлөөлөгч

    Тагнуул

     

    10

    Агентлаг

    Агентлаг

     

    11

    Агрегат

     

    Эд анги

    12

    Агроном

    Агрономч, тариалан зүйч

     

    13

    Агротехник

     

    ХАА-н техник

    14

    Агрофермер

     

    Суурин аж ахуйтан

    15

    Администратор

    Удирдагч, зохицуулагч

     

    16

    Айкью (IQ)

    Айкью, ОЦ /Оюуны цараа/,

     

    17

    АИЛТС (IELTS)

    АИЛТС, Англи хэлний шалгалт

     

    18

    Ай-Эс-Би-Эн (ISBN)

    ОУНБ /Олон улсын номын бүртгэл/

     

    19

    Ай-Эс-Оо (ISO)

    ОУСтБ /Олон улсын стандартчиллын байгууллага/

     

    20

    Академи

    Академи

     

    21

    Академик

    Эрдмийн, онолын, сонгодог

     

    22

    Академич

    ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич

     

    23

    Аккредитив

    Итгэмжлэл, итгэмжлэх, аккредитив

     

    24

    Аккумлятор

    Аккумлятор

     

    25

    Актив

    Нийт хөрөнгө

     

    26

    Акц

     

    Хувьцаа

    27

    Акцент

    Аялга, өргөлт

     

    28

    Алгоритм

    Мөрдлөг, дэг, дэс дараалал, алгоритм

     

    29

    Аллерги

    Харшил, сөрхлөө

     

    30

    Алое

    Зуун наст

     

    31

    Альбом

    Цомог

     

    32

    Альт

    Эрдүү хоолой

     

    33

    Альтернатив

    Өөр (сонголт, хувилбар)

     

    34

    Альцгеймерийн өвчин

     

    Альцгеймерийн өвчин, муйх

    35

    Альянс

    Холбоо, эвсэл

     

    36

    Амбиц

    Амбийц, эрэмцэл

    (Эрэмцүү – амбийцтай)

     

    37

    Амбулатор

     

    Төрөлжсөн эмнэлэг (гадуур эмчилдэг төрөлжсөн, жишээ нь шүдний эмнэлэг)

     

    38

    Амнисти

    Уучлал, өршөөл

     

    39

    Аналитик

     

    Задлаг, задлан шинжлэх

     

    40

    Аналог

    Адил, төстэй, тэр чигээр нь дамжуулах /ТВ дохио/, аналог

     

    41

    Анархист

    Анархизм

    1.Цадиггүй, төр засгийг үгүйсгэгч, анархист

    2. Засаггүй, төргүй, төр засгийг үл зөвшөөрөх [үзэл]

     

    42

    Анатоми

     

    Биеийн бүтэц, бүтэцзүй

     

    43

    Андерайт, андерайтер

     

    Батламжлах,

    батламжлагч

    44

    Анкет

    Асуулга, биеийн байцаал, иж мэдээлэл

     

    45

    Анонс

    Дэлгэмэл зар, дэлгээш

     

    46

    Анплагед

    Бодит, шууд

     

    47

    Апликэшн

     

    Хэрэглээний зохируулга

     

    48

    Аппарат

    Апраат, төхөөрөг

     

    49

    Арбитр

    Арбиторч, зарга таслагч, хөндлөнгийн шүүгч

     

    50

    Арбитраж

    Хөндлөнгийн шүүх

     

    51

    Аренда

    Түрээс

     

    52

    Арк

    Нуман хаалга, гулдан

     

    53

    Артвизм /Арт + Актвизм/

     

    Шинэ урлаг, ШУР

    54

    Артер

     

    Артер, тараагуур судас, амин судас

     

    55

    Артишок

    Заруул

     

    56

    Архитектор

     

    Уран барилгач

    57

    Архитектур

     

    Уран барилга

    58

    Ассоциаци

    Холбоо, нэгдэл, эвлэл 

     

    59

    Асфальт (болон бетон, битум, төмөрбетон мэтийн хатуу хчилттай) зам

     

    Царгай зам

    60

    [Атопийн] дерматит

     

    Туурал

    61

    Аттач (attach)

    Хавсралт /цахим/

     

    62

    Аттачлах

    Хавсаргах

     

    63

    Аттестат

    Гэрчилгээ

     

    64

    Аудит

    Аудит, санхүүгийн шалгалт

     

    65

    Аудитор

    Санхүүгийн шалгагч, аудитор

     

    66

    Аукцион

    Дуудлага худалдаа

     

    67

    Аура

    Амин хуяг, эрчис бүрхүүл

     

    68

    Аутизм

     

    Аутизм, зожигрол,

    69

    Аутсайдер

    Хөндлөнгийн этгээд, ангид, биеэ даасан хүн

     

    70

    Аутсорсинг

    Туслан гүйцэтгүүлэх, бусдаар гүйцэтгүүлэх

     

    71

    Аэробик

     

    Айзамт дасгал

    72

    Аэродром

     

    Онгоцны буудал

    73

    Баар

    Уушийн газар, уушийн цэг

     

    74

    Баббит

    Бабит, чанаржуулсан хайлш

     

    75

    Бадмингтон

     

    Өдөн бөмбөг, бадмингтон

    76

    Базальт

    Хүрмэн чулуу

     

    77

    Байт (цахим)

    Байт /цахим/

     

    78

    Бакалавр

    Бакалавр

     

    79

    Балет

     

    Бүжгэн жүжиг

    80

    Баллистик

     

    Залуурт... (цэргийн) 

    81

    Банкнот

    Мөнгөн дэвсгэрт, үнэт цаас

     

    82

    Баннер

    Онцлох байрлал, зар, туузан зар

     

    83

    Бар код

    Нууцуур [нууц үүр]

     

    84

    Бариста

    Кофеч, кофе бэлтгэгч, борголч

     

    85

    Баритон

    Баргил хоолой

     

    86

    Бартер

    Арилжаа (барааг бараагаар солих)

     

    87

    Бас

    Аргил хоолой

     

    88

    Бассейн

    Ай сав, усан сан, шумбуур

     

    89

    Батальон

     

    Батальон /мото буудлагын цэргийн/

     

    90

    Бейсбол

     

    Цохиурт бөмбөг, бейсбол

    91

    Белли дэнс

     

    Бэлхүүсний бүжиг

    92

    Бенчмарк

    Жишиг [үзүүлэлт, хэмжүүр]

     

    93

    Бестселлер

    Гүйлгээ сайтай, онцгой гүйлгээт [ном]

     

    94

    Бетон

     

    Бетон, аргай

    95

    Биатлон

    Мэргэн бууч [цаначин, танкчин], биатлон

     

    96

    Бидон

    Бидон, бодон сав

     

    97

    Бизнес

    Ажил хэрэг, бизнес

     

    98

    Бизнес класс

    Тусгай ангиллын... [өрөө, тасалгаа], бизнес ангилал

     

    99

    Бизнесмен

    Бизнес эрхлэгч, үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгч

     

    100

    Билборд

    Билборд, жагсаалт

     

    101

    Билдеринг

     

    Хананд авиралт, билдеринг

    102

    Билет

     

    Тасалбар

    103

    Бинго

    Бинго

     

    104

    Биотерроризм

    Био халдлага, био түрэмгийлэл

     

    105

    Бирж

    Үнэт цаасны зах

     

    106

    Бифштекс

    Хайрсан мах

     

    107

    Блиц

    Товч, шуурхай, түргэн

     

    108

    Блог

    Бодлын хуудас, цахим, тэмдэглэл, цахим хуудас,

     

    109

    Блүтүүт

    Блүтүүт

     

    110

    Бобслей

    Шаахай чарга

     

    111

    Боди йог

     

    Йог, бялдаржуулах бясалгал, төвлөрөх дасгал

    112

    Бодибилдинг

     

    Бодибилдинг, бялдаржуулах урлаг (спорт)

     

    113

    Боевик

    Гүжирмэг, дайчин, тулаанч

     

    114

    Бойкотлох

     

    Гацаах, үл оролцох, эрс эсэргүүцэх

     

    115

    Бойлер

    Бойлуур, буцалгуур, халаагуур

     

    116

    Бойфрэнд

    Найз залуу

     

    117

    Больниц 

     

    Эмнэлэг /ерөнхий нэр/

     

    118

    Бонд

    Боонд, өрийн батламж

     

    119

    Бонсай

    Уран цэцэрлэгч

     

    120

    Бонус

    Урамшуулал, хөнгөлөлт

     

    121

    Борщ

    Манжингийн шөл

     

    122

    Босс

    Эзэн, толгойлогч, захирал, дарга

     

    123

    Боулинг

    Боулинг, бөмбөлдэй

     

    124

    Брезент

    Бэржээнх

     

    125

    Брейк

    Брейк

     

    126

    Бригад

    Баг, тасаг, гал

     

    127

    Брокер

    Зуучлагч

     

    128

    Брокли

     

    Цэцэгт байцаа, бужгар байцаа

    129

    Брэнд

    Сор, шилдэг, манлай (бүтээгдэхүүн), төлөөлөх (дүр төрх)

     

    130

    Брэндменежер

     

    Сор бүтээгдэхүүний менежер, бүтээгдэхүүний менежер

     

    131

    Будка

    Пүүтэг, манааны шовгор

     

    132

    Буклет

    Хэвлэмэл  танилцуулга

     

    133

    Бульдог

    Бух нохой

     

    134

    Бум

    Шуугиан, дуулиан, тэсрэлт, өсөлт

     

    135

    Буфет

    Хүнсний мухлаг, хүнсний лангуу, буфет

     

    136

    Бюрократизм

     

    Хүнд суртал

    137

    Вай-фай

    Утасгүй цахим сүлжээ, орчны сүлжээ, вай-фай

     

    138

    Вакуум

     

    Хөндий, хоосон, агааргүй, тусгаарласан, вакуум 

    139

    Вакуум савлагаа

    Агааргүй савлагаа

     

    140

    Вакуум сургалт

    Тусгаар[ласан] сургалт

     

    141

    Вакуум цонх

    Битүү[мжилсэн] цонх

     

    142

    Вакцин

    Дархлаажуулагч, сөргөөш

     

    143

    Валют

    Гадаад [хатуу] мөнгө, валют

     

    144

    Вампир

    Жөрөөдөгч (жөрөө хүн), цус сорогч,  

     

    145

    Вандализм

    Соёлын дурсгалыг  түйвээх, эвдлэх, бусниулах, бурангуй үйлдэл

     

    146

    Варени

    Жимсний чанамал,

     

    147

    Вариант

    Хувилбар

     

    148

    Варьете

    Цэнгээнт урлагийн театр

     

    149

    Ваучер

    Хөнгөлөлтийн батламж, эрхийн батламж

     

    150

    Вектор

    Вектор /математик/

     

    151

    Вена

    Хураагуур судас

     

    152

    Венч

    Сорилтот /туршилтын/ хөрөнгө оруулалт

     

    153

    Версия

    Таамаглал, хувилбар

     

    154

    Видео

    Видео, дүрс бичлэгийн...

     

    155

    Виза

    Зөвшөөрөл, виз

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй