Засгийн газрын 412 дугаар тогтоолоор Монголын багш н
арын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 05-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан. Үүний дагуу энэ хичээлийн жилд анх удаагаа Монголын багш нарын баярын өдрийг 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэхээр боллоо. Багш нарын баярыг анх нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хамтатган тэмдэглэнэ. Баярын өдрийг тохиолдуулан Хүндэтгэлийн хурал, Япон улсын Элчин сайдын яам, “Эндо Минорү” сантай хамтран “Япон дууг хэн сайн дуулах вэ?“ уралдаан зохион байгуулна. .
Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд "Спорт наадам-2014 " спортын 6 төрөлт тэмцээн зохиож ахмадын өдөр буюу 10 дугаар сарын 01-ны өдөр “Ахмад багш нарын нэг өдөр”, 10 дугаар сарын 06-ны өдөр “Сурагчийн нэг өдөр” сэдэвт өдөрлөгүүд ерөнхий боловсролын сургуулиуд дээр болох юм байна.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт