ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Тойм

    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын эхээр Засгийн газраа тарааж парламентийн гишүүдийг бүрдүүлэх шинэ сонгууль явуулахаа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тус сонгуульд Шинзо Абэгийн Либерал ардчилсан нам болон Комэйто нам өрсөлдөж Абэгийн нам 68,6 хувийн саналаар давуу ялалт байгууллаа. Ийнхүү Японы Засгийн газар гишүүдээ шинэчиллээ. 

    Пакистан улсад сүүлийн долоон жилд тохиолдоогүй уй гашуу болж байна. Мягмар гарагийн өглөө тус улсын Пешавар мужид алан хядагчид халдлага үйлдсэнээс болж 140 хүн амь үрэгдсэний 132 нь бага насны хүүхдүүд байсан юм. 

    Өнгөрч буй 7 хоногийн хувьд онцлох сэдэв болоод буй Австралийн Сиднейд гарсан халдлага дэлхий дахиныг цочроогоод байгаа билээ. Алан хядагч кафед байсан 40 гаруй хүнийг барьцаалсны дараа тус улсын хууль сахиулагчид аврах ажиллагаа явуулан гал нээх үеэр хоёр эмэгтэй нас барсан юм. Энэ хэргээс болж Австрали даяар гашуудаж байна. 

    ОХУ-д ганцхан долоо хоногийн дотор рублийн ханш 20 хувиар буурсан талаар тус улсын Төв банкнаас мэдээллээ. Энэ нь тус улсын хувьд сүүлийн 16 жилд тохиолдоогүй эрсдэл юм. 

    Украйны Ерөнхий сайд Арсений Яценюк өнгөрөгч мягмар гарагт НАТО-д элсэх төлөвлөгөө гаргаснаа танилцууллаа. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Брюссель дэх төв байранд түүнийг хүлээн авч уулзсан байна. 

    Өнгөрөгч мягмар гарагт Японы Миязаки мужийн шувууны фермд шувууны томуу бүртгэгдсэн учраас 4000 тахиаг устгалд орууллаа. 

    АНУ-д хууль сахиулагчдын гарт амиа алдсан хоёр хар арьстыг өмгөөлөн, цагдаа нарын эсрэг боссон ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн улам хүрээгээ тэлэн үргэлжилсээр байгаа ч тус улсын эрх баригчид ямар ч арга хэмжээ авахгүй хэвээр байна. 

    АНУ болон Куба улс 50 жилийн турш дайсагнасны эцэст бүрэн хэмжээний дипломат харилцаа тогтоох зорилготой хэлэлцээр хийлээ. 

    Өнгөрөгч пүрэв гарагт Украины Ерөнхийлөгч Петро Порошенко 2020 он гэхэд Украйн улс Европын холбоонд нэгдэх болсон тухайгаа албан ёсоор зарлалаа. 

    Өнгөрөгч пүрэв гарагт Ромын пап Франсисын 78 насны ой тохиож өнгөрлөө. 

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн 12 дугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэлийн хурлаа өнгөрөгч пүрэв гарагт зохион байгуулж сэтгүүлчдийн асуултад хариулан өөрийн байр сууриа илэрхийллээ. Энэхүү хэвлэлийн бага хуралд дотоод, гадаадын 1200 гаруй сэтгүүлч оролцсон бөгөөд Путин ирэх 2 жилийн дотор улсынхаа эдийн засгийг тогтворжуулна гэсэн байна. 

    Японы нийслэл Токио хотод дэлхийн хамгийн анхны анхны устөрөгчийн станц нээлтээ хийлээ.

    БНСУ-ын шүүхээс сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаа Ардчилсан Солонгосын талыг дэмжигч намд хориг тавьж, тараах шийдвэр гаргалаа.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй