Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх утга агуулга илэрхийлсэн “Хүний эрхийн тусгал” сэдэвт гэрэл зургийн уралдааныг 2014 оны 11 дүгээр сарын 12-ноос 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан билээ.
Уралдаанд 19 оролцогчийн 163 бүтээл ирснээс шүүгчдийн саналаар эхний 3 байр тус бүр нэгийг, тусгай байр 26-г шалгаруулав.

“Хүний эрхийн тусгал” гэрэл зургийн уралдаанд:
Нэгдүгээр байр: Г.Өнөболд “Төр өөрийгөө ялсан” бүтээлээр
Хоёрдугаар байр: Д.Давааням “Өнгөрсөн, ирээдүйн зааг” бүтээлээр
Гуравдугаар байр: М.Нямсайхан “Аав аа, архи битгий уугаач" бүтээлээр
Тусгай байр: тус бүр 26 тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналыг эзэн боллоо.
Тусгай байрт:
Ш.Гэрэлсайхан - “Хэлмэгдүүлэлтийг бүү март”, “Цагдаа хүч хэрэглэсэн нь”, Б.Уугансүх-“Олз”, Ц.Эpхбаяр-“Ажил”, “Цөхрөл”, А.Лхагважав-Салхинд гарсан нь, Ү.Одбаяр-“Ажлын дараах ажил”, “Аав ээжийн нар”, “Ээжийн нар”, “Аз жаргал”, “Гэртээ харих зам”, “Хар цагаан суудал”, Э.Есүнгэ-“Гуйлга гуйж буй хөвгүүн”, Г.Батпүрэв-“Би чадна”, Г.Лхагвадорж-“Амьд хүмүүс”, Ш.Бэжид-“Зөв хэвшил амьдралын баталгаа”, Ч.Нарантуяа- “Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”, М.Нямсайхан-“Өвлийн уралдаан гэж өрөвмөөр спорт”, “Тайлбаргүй”, “Дүрэм зөрчигч”, “Тэдэнд зориулсан тээвэр бий юу?”, “Олз хайгчид” , “Тэдэнд зориулсан зам бий юу?”, А.Цэвэгмид- “Бид бүгд ялгаатай, гэвч бүгд адил оролцох эрхтэй”, Д.Давааням-“Монгол наадам”, “Хүүхэд золиос биш”, Ж.Түвшинпүрэв- “Эрүү шүүлтээс ангид байх эрхтэй” бүтээл тус тус шалгарчээ. 






















МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт