Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотойгоор “100 ӨВЛИЙН ӨВГӨНТЭЙ ХАМТ” баярын парадыг өнөөдөр хийхээр төлөвлөжээ.

Уг баярын парад нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Оргил худалдааны төвөөс урагш зам гарч, Ахуйн үйлчилгээний ордны урд талбайд зогсолт хийн Өргөө кинотеатр ирж хаалтаа хийх юм байна.
Парадын үеэр циркийн тоглолт, флаш моб бүжгийн тоглолт болж өвлийн өвгөд хүүхэд багачуудад бэлэг гардуулна. Мөн ирсэн зочдоо халуун аарц, чацарганаар дайлах аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт