ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Энхдаваагийн урласан төрийн хаан тамга Монгол түмний бахархал

    “Дархан хүний урласан бүтээл амьтай, сүнслэг байдлаа хадгалж оршдог” хэмээн Монголчууд ярьдаг. Төрийн дархан Д.Энхдаваа Дүрслэх урлагийн дээд сургуульд 30 гаруй жил багшилж буй.

                                                     Чингис хааны “Алтан гэрэгэ”Түүний гар, ухааны ураар бүтээл болсон зүйл Монголд их бий. Өдгөө түүний шавь нар багш шигээ гайхалтай бүтээл урладаг дархан болжээ. Тэрбээр “Миний хамгийн сайн бүтээл бол шавь нар маань” хэмээн хэлэх дуртай.

    Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө түүний урласан энэ бүсийг зүүжээ. 1992 он

    Тэрбээр урлах бүтээлийнхээ эх загварыг өөрөө зохиодог. Д.Энхдаваа Ук­райн улсад суралцаж байхдаа Монголынхоо түүх, XIII зууны үеийн  олдворуудыг сонирхон судалж, су­дал­гаа хийдэг байсан нь хожим түүхийн холбогдолтой дахин давтагдашгүй ховор бүтээл урлахад ихээхэн нөлөөлсөн гэдэг. Тиймдээ ч  судалгаан дээрээ тулгуурлаж, 2006 онд Чингис хааны буюу Мөнх тэнгэрийн зарлиг тамга, Их Монгол улсын хаан тамга урласан юм.

    XIII-XIV зууны үед язгууртан, түшмэдүүд тангаргийн сэлмийг төрийн ёслолд хүндэтгэлтэйгээр хэрэглэдэг байв.Тиймээс дархан маань түүхэн эх сурвалж багагүй  су­далж байж бүтэн жилийн хугацаанд урласан гэдэг.

    Мөнгөөр цутгаж, алтаар чимэглэн тоног хийсэн төрийн бэлгэдэл болсон хас, түмэн наст хээ бүхий гангын хийцтэй сэлэмд алтан ургийн хаад, язгууртнуудын хэрэглэдэг байсан торгон хээг шигтгэж урлажээ.

                     "Монголын Нууц Товчоо"-г ийн урлав           Жил бүрийн Олон улсын театрын баярын өдөр “Гэгээн муза” наадмын  шилдгээр шалгарсан  уран бүтээлчдэд гардуулдаг цомыг урлах хүндтэй үүрэг тэрбээр хүлээсэн.

    Тэрбээр энэ цомыг  Монголын уламжлалт хєємєлийн аргаар урлаж, 999-ийн сорьцтой хоёр грамм алтаар бүрсэн байна.

    Уран дарханч маань “Дархан хүний ур ухаанаар бүтсэн бүтээл амьд байдаг юм.Учир нь сэтгэл их шингэсэн байдаг болохоор тэр биз. Монгол төрийн хаан тамга, төрийн их ган тулга миний төдийгүй ард түмний минь хамгийн их бахархдаг бүтээл” хэмээн өгүүлсэн байдаг. 

    Түүний урласан төрийн их ган тулгыг ""Мандухай цэцэн хатан" киноны зураг авалтад ашиглажээ.

     

        

                                                                                                     Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй