ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    УИХ-ын дарга З.Энхболд: Өвчтэй хүнийг өвтгөхгүйгээр өвчнийг эдгээх аргагүй

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийсний дараа УИХ-ын дарга З.Энхболд энэ үгийг хэлсэн юм.

    Зэс, нүүрс, алтны үнэ нэмэгдсэн монголын эдийн засагт ямар нэгэн бүтцийн өөрчлөлт гараагүй байхад 68 хувийн татвар нэмж Улсын Их Хурал орлоготой болж эхэлсэн. Ингээд орлогоо нэмэгдсэнээс илүү хэмжээгээр зарлагддаг болсон, бялхаж эхэлсэн, янз бүрийн зүйл бодож олж мөнгө өгдөг болсон.

    Хүүхдэд, шинэ гэрэлсэн , зүгээр байж байхад нь 21000 төгрөг өгөх гээд, заримыг мартаж эхэлж байна л даа. 2004 онд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад төрийн албан хаагчдын тоо 124 мянга байсан. Одоо 180 гарч 60 шахам мянгаар нэмсэн. Сүүлийн 10 жилд төсвийн орлого, зарлага, эдийн засаг гурвуулаа 10 дахин нэмэгдсэн. Зарлага бол 12 дахин нэмэгдсэн байгаа. Үргэлж зарлагаа давуулж зарцуулж ирсэн. Одоо хэн нэгэн хүнийг буруутгаад нэрийг нь хэлэх юм бол 2004 оноос хойш маш олон Ерөнхий сайдын нэрийг хэлнэ. Маш олон намын нэрийг хэлнэ. Үүний учрыг олох гэж явах юм бол цагийн гарз болно. Ийм зүйл хийснээ Ерөнхий сайд анх удаа Улсын Их Хурлын чуулганд хэлж байгаа нь өөрөө сайн хэрэг.

    Сүүлийн 10 жилийн мөнгөө хэрхэн буруу менежмент хийсний тайлан бий. Ерөнхий сайдын хэлсэн олон зүйл ажил хэрэг болохгүй байх магадлал байгаа. Тэр нь яагаад гэвэл энэ танхимд сууж байгаа 76 гишүүний олонх нь дэмжиж кнопоо дарахгүй бол аль нь ч ажил болохгүй. Зүгээр мөрөөдөл болоод дуусна. Засгийн газар ч хичээх хэрэгтэй. Улсын Их Хурал ч гэсэн ямар байдалд орсонтойгоо адилхан “нэг хуудсан дээр очно” гэж ярьдаг. Тэрэн дээрээ очих хэрэгтэй байна. Зарим гишүүдийн үгнээс ерөөсөө юу ч болоогүй, сайхан юм шиг энийг ч цомхотгож болохгүй, тэрийг ч цомхотгож болохгүй, тэрний маань мөнгө хэцүү шүү гэсэн яриа цухалзаж байна. Тэр бол нэг хуудсан дээр очоогүй байгаагийн шинж л дээ. Хуучин шигээ үргэлжилж болохоор юм шиг бодоод байгаа юм. Тэгж болохгүй цэг рүүгээ бид оччихсон.

    Одоо хэцүү ч байсан сая Ерөнхий сайдын хэлсэн алхамуудыг хийхээс өөр аргагүй. Хийхгүй байх арга бас байна. Үргэлжлүүлэн зээл аваад зээлийнхээ хүүнд гүйцэгдээд, ирээдүйд олж магадгүй төсвийн орлогоо одоо зээлж идээд өндөр хүү төлөх. Дэлхийн хөрөнгийн зах зээл “Чингис бонд”-ыг авч байсан шиг 4.5, 5.5 хувь одоо  байхгүй болсон. Өндөр хүүтэй зээл нь. Аль замыг сонгохоо Улсын Их Хурлын гишүүд 2015 оны төсвийн тодотгол ирэх долоо хоногт хэлэлцэгдэж эхлэхэд үүнийгээ ойлгомжтой илэрхийлэх хэрэгтэй.

    Хуучин шигээ байхгүй орлогоо бичээд, зарцуулаад дүр үзүүлээд явах уу, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, мөнгөтэй байх үедээ бий болгосон олон татаас, халамж, хавтгайрсан, хүн болгонд өгдөг зүйлээсээ татгалзаж чадах уу гэдэг л асуудал байгаа юм. Улсын төсөв гэдэг бол хязгааргүй тоо биш гэдгийг төсвөө гурван жил дараалан нэг их наядаар бүрдүүлж чадаагүйнхээ дараа ойлгож байгаа нь бас л оройтсон ухаарал.

    Ирэх долоо хоногийн даваа гарагт 2015 оны төсвийн тодотгол өргөн баригдана. Түүн дээр Ерөнхий сайдыг саяын ярьсан бүх зүйлээ оруулж ирэхийг хүсч байгаа. Гишүүд аль замыг сонгох нь хэлэлцүүлэг дээр харагдана. Ерөөсөө цомхотгол хийхгүй сайхан дүр үзүүлээд триллион төгрөг зээлээд явах уу, санхүүгийн хариуцлагатай улс болж цаашаа алхах уу гэдгээ нэг утгатайгаар хэлэх хэрэгтэй.

    Өвчтэй хүнийг өвтгөхгүйгээр өвчнийг эдгээх арга байхгүй. Хэцүү ч гэсэн энэ алхамаа бид хийх ёстой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй