I phone 6 авахын тулд хамгийн багадаа 1 сар хүлээх хэрэгтэй байгаа юм.
АНУ-ын Лос Анжелес хотод дараа 7 хоногт дахин таван сая ширхэг утас ирсэн даруйдаа онлайнаар түрүүлж захиалга хийсэн хэрэглэгчдийн гар дээр очих бөгөөд 7 хоногт дээд тал нь 20 сая утас зах зээлд нийлүүлэх боломжтой талаар “Iphone 6” үйлдвэрлэгчид мэдэгдсэн байна.
Хэрвээ та “Iphone 6” утас авахаар зорьж байгаа бол онлайнаар захиалгаа өгсөн нь хамгийн хурдан байх болно хэмээн “Apple” корпорацийн борлуулалтын ажилтнууд уриалжээ. Харин олон улсын худалдааны зах зээлийн мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар энэ нь хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүний сурталчилгааг тултал нь хийж байгаа хэрэг хэмээн мэдэгдсэн байна.
Ямартай ч АНУ зөвхөн дотооддоо “Iphone 6” утсыг хүлээж байгаа хэрэглэгчдийхээ хэрэгцээг бүрэн хангахын тулд багаар бодоход ажлын 7-10 өдөр буюу сар орчим хүлээлгэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт