“Дугуйтай санта- 2014” аялал өнөөдөр болно. Уг аяллыг “Оргил уулын дугуйн клуб”, “Монголын залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” хамтран зохион байгуулж буй бөгөөд энэ үеэр “Дугуйтай санта” парадыг зохион байгуулах юм байна. Парадад 120-200 санта оролцох бөгөөд уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй хэн ч бүртгүүлэх боломжтой аж. Хамгийн гол нь бүртгүүлэх санта нарт дугуй, хувцас байх шаардлагатай гэнэ. “Дугуйтай санта” аянд оролцсон хүн бүрт сайн үйлсийн аяны нэгдэлд багтсаныг нь нотлон гэрчилгээ, дурсамж хадгалуулах юм байна.
Дугуйтай санта аялал ийм хөтөлбөртэй.
11:00 Чингисийн талбай - нээлтийн үйл ажиллагаа
11:15 Чингисийн талбай - Баруун 4 зам - Зүүн 4 зам - Багшийн дээд - Тусгай дунд 25-р сургууль гэсэн маршрутаар "дугуйтай санта" парад
13:00 25-р сургуулийн багачуудын бэлтгэсэн МИНИ концерт
13:40 "Дугуйтай санта" нарын мэндчилгээ
14:00 Хөгжөөнт тоглоом, бусад арга хэмжээ
16:00 Хүүхдүүдэд бэлгээ өгөх
17:00 Сайн үйлсийн аян өндөрлөнө
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт