ОХУ-ын Москва хотд энэ сарын 9-19-нд болсон М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XXV уралдаанд Монголын дуучид амжилттай оролцжээ.
Ч.Бадрал
Эх орноо төлөөлж, 16 дуучин оролцсоноос ДБЭТ-ын гоцлооч О.Хүрэлбаатар, ОХУ-ын Гнесины академийн оюутан Ч.Бадрал нар дэд байрын шагнал хүртсэн байна.
О.Хүрэлбаатар
280 гаруй дуучин оролцсон уг уралдааны тэргүүн шагналыг Украйны дуучин Дитюк Валентин хүртэв. Уралдааныг ОХУ-ын Соёлын яам, Хөгжимчдийн олон улсын холбоо, Найрал дууны урлагийн академи хамтран зохион байгуулдаг. Өмнө нь гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Г.Ариунбаатар, ДБЭТ-ын гоцлооч Ч.Энхтайван нар энэ уралдаанаас шагнал хүртэж байсан юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт