Сьерра Лион улсад Эболагаар нас барагсдын тоо улам нэмэгдэж гудамж талбайд нас барсан, ухаан алдсан хүнийг ч тоохгүй байх явдал хавтгайрч байна.
Чилийн оюутнууд боловсролын системийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж эхлээд байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн 12 дугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэлийн хурлаа өчигдөр зохион байгуулж дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэхүү хэвлэлийн бага хуралд дотоод, гадаадын 1200 гаруй сэтгүүлч оролцсон байна.
Кенийн Найроби-д газар хөдлөлт болж олон арван барилга нурсан байна. Одоогоор хохирлын хэмжээг тодорхойлоогүй байна.
Японы нийслэл Токио хотод дэлхийн хамгийн анхны анхны устөрөгчийн станц нээлтээ хийлээ.
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөчг Барак Обама Украйн улсын биеэ даасан, эрх чөлөөт байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд гарын үсэг зурснаа мэдэгджээ. Тэрээр ОХУ-д тавьсан хоригоо зөөллөх талаар ам нээсэн ч алсуураа ОХУ-д дарамт үзүүлж эхлээд байна.
БНСУ-ын шүүхээс сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаа Умардын талыг дэмжигч намд хориг тавьж, тараах шийдвэр гаргалаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт