ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өсвөрийн шатрын ДАШТ-д Е.Төгстөмөр удаалж явна

    Энэ сарын 20-29-нд ӨАБНУ-ын зүүн өмнөд эргийн Дурбан хотод 8-18 насны ангиллаар швейцарь оноолтын 11 тавилд өрсөлдөж буй өсвөрийн шатарчдын ДАШТ-ий зургаан тавилын дараа хамгийн бага насны буюу “В-8” эхэллээ.

    Е.Төгстөмөр

    “B-8“ ангиллыг ОХУ-ын И.Маковеев 5.5 оноогоор хошуучилж, Монголын Е.Төгстөмөр дөрвөн тамирчны хамт 5, охидын “G-8”-ыг АНУ-ын А.Эсваран 5.5 оноогоор тэргүүлж монголын шатарчин Д.Мөнхзул орос охины хамт мөн 5 оноотой тус тус удаалан тэмцээний хошуучлагчидтай өрсөлдөж байна.

    Г.Амартүвшин

    Ц.Ашид

    Тэмцээний “G-8” ангилалд Б.Амин-Эрдэнэ 4.5, “B-10“-т Г.Амартүвшин 4, “В-12”-т Э.Баасансүрэн 4, Ц.Ашид 2.5, “В-14”-т Ц.Бат-Эрдэнэ 3.5 оноотой явж байна. ДАШТ-ий үеэр зохиогдож буй Олон улсын нээлттэй тэмцээнд 14 их мастер цолтон бүхий 95 шатарчин оролцож байгаагийн дотор чансааны 20-д жагссан манай ИМ Б.Хатанбаатар зургаан тавилын дараа 4 оноотой байна.

                                                                                                                                                      Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй