
Өчигдөр болсон энэхүү хэвлэлийн бага хуралд АНУ, БНХАУ, Иран, Япон, Франц Их Британи тэргүүтэй дотоод, гадаадын 1200 гаруй сэтгүүлч оролцсон байна. Ерөнхийлөгч Владимир Путин хурлын эхэнд өнгөрч буй онд хийсэн ажлынхаа тайланг танилцуулаад дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Сэтгүүлчдийн нэн түрүүнд тавьсан асуултууд нь ОХУ-ын батлан хамгаалах яамны төсөв, рублийн ханшийн уналт, тус улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал, хориг арга хэмжээ цаашлаад түүний хувийн амьдрал дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү зэрэг олны анхаарал татсан асуудлууд байсан юм.

Тус улсад сүүлийн 16 жил тохиолдоогүй рублийн ханш уналт болж 20 хувьд хүртэл буусан ч энэ талаар Путин дорвитой мэдээлэл хийгээгүй чимээгүй байсны эцэст өчигдөр мэдэгдэл хийсэн. Тэрээр мэдэгдэлдээ: Түүхий нефтийн үнэ буурч байгаагаас Рублийн ханш унаж байгаа, энэ манай улсад тавьсан хориг арга хэмжээтэй хамаагүй. Бид эхний ээлжинд эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай.

Төв банкны зүгээс хийж болох бүх л арга хэмжээг авсаар байгаа гэсэн байна. Гэсэн ч Европын холбооноос ОХУ-д тавиад байгаа эдийн засгийн хориг арга хэмжээнд бид огтхон ч бүдрэхгүй гэсэн далд санааг илэрхийлэхийг зорьж байсан хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилсаар байна.
Өнөөгийн эдийн засгийн хүнд байдлаас гарахад хамгийн таагүй нөхцөлөөр аваад үзэхэд хоёр жил хэрэгтэй" гэж тэрээр хэлэв. Хэдийгээр олон зүйл тодорхойгүй байгаа ч ирэх оны нэгдүгээр улирлаас байдал сайжирч эхлэхийг Путин үгүйсгэсэнгүй. Мөн хямралаас гарахын тулд 2008 оны хямралын үед хэрэглэсэн аргаа дахин ашиглах боломжийг үгүйсгэсэнгүй.
2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэх асуултад "Эхлээд олны хүндэтгэлийг авах ёстой. Түүний дараа л нэр дэвших эсэхийг шийднэ"хэмээн хариулсан юм.
Хурлын төгсгөлд Владимир Путин барууны орнуудтай эрх тэгш, харилцан нэгнийхээ ашиг сонирхлыг хүндэтгэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл, тэд манай үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, эдийн засгийн салбарыг хүндэтгэн үзэж байгаа нөхцөлд бид хамтран ажиллахад ямар ч асуудалгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин гурван цаг 10 минутын турш 39 сэтгүүлчийн асуултад хариулсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт