ДБЭТ-ын уран бүтээлчид ирэх сарын 10, 11-нд вальс хөгжмийг үндэслэгч Австрийн хөгжмийн зохиолч И.Штраусын бүтээлүүдээр “Оргилуун дарс” хэмээх шинэ балет тавихаар болжээ. Шинэ жилийг санагдуулам 15 хөгжмийн бүтээлийг нэгтгэсэн уг балетийг бүжигчид орчин үеийн сонгодог бүжгийн хэлбэрээр хүргэхийн зэрэгцээ тайзан дээр хормын дотор хувцсаа солих зэргээр илбийн үзүүлбэр ч толилуулах гэнэ.
Цомнолыг нь тус театрын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва бичиж, нэгэн бүсгүйн сэтгэлд ургасан төсөөллийн баяр наадмыг тайзнаа амилуулан, амьдралын сайхан талыг “Оргилуун дарс”-аар харуулахыг зорьж байна.
Бүжгэн жүжгийн эхний ээлжийн тоглолтод Б.Саруул, А.Эрдэнэболд гоцолж, дараагийнхад нь А.Билгүдэ, О.Анужин нар бүжиглэнэ.
Симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаж, тайзыг ерөнхий зураач Г.Ганбаатар ажиллах гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт