Өнгөрсөн 11 дүгээр сард шоу ертөнцийн хатан хаан, элдэв дуулиан шуугианы эзэн Ким Кардашян өгзгөн дээрээ оргилуун дарсны хундага тогтоосон зургаа Paper сэтгүүлийн нүүрэнд нийтлүүсэн. Энэ зургийг Францын зурагчин Жин Паул Год авчээ. Кимийн зураг олонд ил болсны дараа түүний өгзгийг яавч жинхэнэ биш гэх цуурхал гарсан юм.
"Frozen" хүүхэлдэйн кино гэр бүл салгасан нь энэ оны хачин үйл явдлын нэг байв. Нэгэн бүсгүй тус хүүхэлдэйн кинонд дургүйгээсээ нөхрөөсөө салсан тухай мэдээлэл нэг хэсэгтээ л олны инээд гайхашралыг төрүүлсэн. Энэ мэдээллийг эхнэрээсээ салсан нөхөр онлайн ертөнцөд дэлгэсэн юм. Эхнэр нь ердөө л хүүхэлдэйн киноноос болж нөхөртэйгөө санал зөрчилдсөөр байгаад эцэстээ салах шийдвэр гаргасан байна.
Есхөн сартай пакистан хүү гэмт хэрэгт холбогдсон гээд бод доо. Энэ нь 2014 оны хамгийн дуулиантай хэргийн нэг. Угаас ийм зүйл хэний ч толгойд багтахгүй биз. Жаал хүүгийн гэр бүлийнхэн гэрт нь хийн тоолуур тавих гэж байсан түлшний компанийн ажилтнуудыг эсэргүүцэн чулуугаар шидсэнийх нь төлөө гэр бүлээр нь хэрэгтэн болгожээ. Цагдаагийнхан илтгэлдээ тэдний энэ үйлдлийг аллагын шинж чанартай гэж тэмдэглэсэн байна.
Нэг настай хүү Цагаан ордны хамгаалалтыг эвдэж чадсан нь энэ оны бас нэгэн хачирхам хэргийн нэг. Дөнгөж хөлд орж байсан хүү Цагаан ордонд нэвтэрч хамгаалалтынхныг багагүй сандаргасан бөгөөд ордны хамгаалалт, нууцлалын системийг хэрхэн аргалж дотор нь нэвтэрсэн нь нууцлаг хэвээр үлдсэн юм.
Гэлэнмаа хүүхэд төрүүлсэн нь дэлхий дахин цочроосон үйл явдлын нэг болсон. Гэлэнмаа хүүхэд төрүүлэх нь мэдээж хориотой. Гэхдээ ходоод өвдөөд байна гэсээр эмнэлэгт хүргэгдсэн гэлэнмаа 4 кг жинтэй хүү төрүүлсэн юм. Гэлэнмаа том биетэй байсан бөгөөд өөрийгөө жирэмсэн гэдгээ ч мэдээгүй байсан аж. Шашны дүрмийг зөрчөн учраас эрхээ хасуулсан тэрбээр хүүдээ Франсис гэж нэр өгчээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт