ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АН, МАН-ын сандал ширээний асуудлаас болж УИХ гацах нь

    Өнөөдөр чуулган хуралдах ёстой ч ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдаж чадахгүй байсаар 11 цаг хүргэсэн. Учир нь Ерөнхий сайдын томилсон илүү хоёр дэд сайдын суудал, МАН-тай зөвшилцөж, төрийн албаны сонгон шалгаруулалт явуулалгүй шууд томилсон төрийн нарийн бичгийн асуудал АН, МАН хоёрын дунд нь үл ойлголцол үүснэсэн аж. Өчигдөр үдээс хойш хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар чухам энэ асуудлыг хэлэлцэж эртхэн АН-тай учраа олох үүргийг нам, бүлгийн даргадаа өгсөн юм. Харин АН-ын хувьд энэ мэт асуудалд сүр бадруулах шаардлагагүй, Ерөнхий сайдад ийм эрх бий хэмээн тайлбарлаж буй. Ямартаа ч хэдэн сандал ширээний асуудлаас болж УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орж мэдэхээр болжээ. Одоогоор чуулганы танхимд 39 гишүүн хуралдаж байна.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй