Нийслэлд уйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, мэдээллийн байгууламжид тавигдах шаардлагыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар сурталчилгааны зөвлөлөөс шинэчлэн баталлаа. Шаардлагад ингэж заажээ.
Гадна хаяг, мэдээллийн байгууламжийн бичвэрийг крилл, монгол бичгээр үг үсгийн алдаагүй бичнэ. Шаардлагатай нөхцөлд буюу бараа, бутээгдэхүүний нэр, лого нь зохиогчийн эрхээр баталгаажсан, гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг гадна хаяг, бичвэрийг англи хэлээр бичиж болно. Бичвэр нь монгол бичвэрийн доод талд байрлаж, түүнээс 2 дахин бага өндөртэй байх ба бичвэрийн зүүн талд байрлаж, түүнтэй ижил өндөртэй байна. Гадна хаяг, мэдээллийн байгууламжийг өөрийн барилга обьектын хана,дээвэрт байрлуулах боломжгүйгээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хаяг, мэдээллийн байгууламжаа байрлуулах шаардлагатай болвол тухайн нутаг дэвсгэрийн харьяала дуургийн ЗДТГ-аас зөвшөөрөл авна.
Гадна хаяг, мэдээллийн байгууламжийг автомашин болон явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, үзэгдэх орчин хязгаарлахгүй, замын байгууламжаас 1 метрээс багагуй зайд байрлуулах аж. Авто зам, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөж байгаа газарт байрлуулахгуй. Гадна хаяг барилгын хана, фасад дээвэрт байрлах нөхцөлд тухайн барилга болон хөрш зэргэлдээ обьектын цонх, хаалга, узэгдэх орчинг халхлахгуй байх шаардлагатай юм байна. Техникийн шаардлагын хувьд гадна хаяг нь гадна эсвэл дотор гэрэлтуулэгтэй байна. Нэг барилгад уйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн байгууллага нийтийн эзэмшлийн талбайд хаягаа байрлуулахаар бол бух байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийг тухайн барилгын эзэмшигч, өмчлөгч байрлуулах аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт