ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Дакар ралли 2015”-д Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартай уралдах нь

    “Дакар ралли 2015” уралдааны мотоциклийн тэмцээн эхлэхэд 17 хоног үлдлээ. Энэ уралдааны автомашины төрөлд оролцох  Монголын тамирчдын тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд мотоциклийн төрөлд 168 мото тамирчин өрсөлдөх юм.

    Монголоос ОУХМ Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартай  уралдахаар болжээ. Ирэх сарын 5-17-ны хооронд болох уг уралдаан  Аргентин улсын Буэнос Айрес хотоос гарч, Чили, Болив улс дамжин зохиогдоно.

    Дакар Раллиг зохион байгуулагчид уралдааныг дэлхийн хамгийн тэсвэр тэвчээр шаардсан хүнд уралдаан гэдгийг батлахаар бүх ангилалд марафон үе шаттай зохион байгуулахаар болсон байна. Тамирчид тусламжийн багийг хоёр хоногийн хугацаанд дуудахгүй, зөвхөн жолооч тэмцээн эхлэхийн өмнөх орой шаардлагатай сэлбэг хэрэгслээ амрах бааз руу орж цуглуулах эрхтэй болжээ. Монголынхоо тамирчдад амжилт хүсье.

                                                                                                             Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй