БНХАУ-ын Шанхай хотод болсон Ази тивийн "Кёкүшинкай караэте" тулааны урлагийн аварга шалгаруулах тэмцээнд ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын гурван офицер амжилттай оролцоод иржээ. Энэ сарын 6-8-нд болсон тэмцээнд 15 орны 64 цагдаагийн тусгай хүчний алба хаагч хүч чадал, авхаалж самбаагаа сорьсноос цагдаагийн ахмад Н.Отгонбаатар мөнгө, цагдаагийн хошууч М.Баттүшиг хүрэл медаль хүртсэн байна.
Харин хагас шигшээд Н.Соёлбаатар шалгарсан аж. Мөнгөн медаль хүртсэн ахмад Н.Отгонбаатар энэ спортоор 2007 оноос хичээллэж, армийн гардан тулааны аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж байсан туршлагатай.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт