Монголын эстрад урлаг шинэчлэгдэж эхэлсэн 1980-аад оны эхэн үеэс хамтлаг, дуучид ар араасаа төрөн гарч эстрад урлагт томоохон тэсрэлт хийж байлаа. Гэвч тухайн үед орцны гэх тодотголтой нэгдэн дуулж, хөгжимдөж байсан залуус өдгөө тус тусын амьдралаа хөөж урлагт үлдсэн нь цөөн. Урлагтаа үнэнч үлдэж, өнөөг хүртэл дуулж яваа цөөн хэдэн уран бүтээлчийн нэг нь “Харш” хамтлагийн дуучин С.Баасандорж. 40 насны босго хол давсан ч 20 гаруй жилийн тэртээх шигээ цоглог хэвээр алхах тэрбээр олны урилга, заллага, шоу, концертод хамтлагийнхаа хит дуунуудыг дуулж, үеийнхээ фэнүүдийн сэтгэлийг сэргээдэг. “Хорвоод амьдрах жаргалтай”, “Хос залуус”, “Чамдаа зориулъя” зэрэг дуугаараа олонд танил болсон түүний хачин гэмээр этгээд хообий хүмүүсийн сонирхлыг татдаг. Тэрбээр бугуйн болоод ханын цаг, нүдний шил, чихмэл тоглоом цуглуулах сонирхолтой.


Хүүхэд байхаасаа цаг сонирхож цуглуулсан болохоор түүнд найз нөхөд нь төрсөн өдрөөр нь цаг, харин эхнэр нь “Номин”-гийн дэлгүүр ирсэн шинэ чихмэл тоглоом авч бэлэглэн, цуглуулгыг нь баяжуулдаг байна.
Гадагшаа уран бүтээлийн тоглолтоор яваад ирэхдээ тэрбээр өөртөө заавал нүдний шил авч гангардаг гэнэ. Дуучин залуу зурхайд их итгэдэг. Тиймдээ ч өглөө бүр гэрээсээ гарахдаа ажил үйлсээ хэр бүтэмжтэй байхыг шагайгаар мэргэлж үздэг аж. 
Харин уран бүтээлийн ажлаа амжуулахаар хүмүүстэй уулзахаар гарахдаа ундрам, барын нүдэн чулуун бугуйвч зүүдэг гэнэ.
Тэрбээр завтай үедээ хормогч өмсөөд хоол хийх дуртай. Түүнийг амарсан өдөр нь СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг дүүргэсэн ангийн нөхөд нь гэрт нь зочилж, гарынх нь хоолыг идэх дуртай гэнэ лээ.“Харш”-ийн Бааскаг “Би чамд хайртай" киноны Үрлээгийн дүрээр олонд танигдсан жүжигчин С.Пүрэвмаагийн төрсөн дүү гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Монголын кино урлагт эгч нь дэлгэцийн бүтээлээр, харин дүү нь эстрадын дуугаар хувь нэмэр оруулж явна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт