ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    БСШУ-ны сайд Богдын музейтэй танилцлаа

    Францын Парис хотноо Занабазарын урласан Ногоон дарь эх бурхан дуудлага худалдаагаар 4.3 сая ам.доллар буюу 8.1 тэрбум орчим төгрөгөөр зарагдсан. Энэ үйл явдалтай зэрэгцээд Богд хааны ордон музейд байх 21 дарь эх бурханы харуул хамгаалалтын асуудал сөхөгдөж иргэд ч санаа зовниж буйгаа нийгмийн сүлжээгээр идэвхтэй илэрхийлэх болсон юм. Занабазарын өөрийн гараар урласан, урлагийн хосгүй нандин бүтээл болох дээрх 21 дарь эхийг үнэлж баршгүй бөгөөд Монголд ирсэн Франц улсын Төвд судлаач эрдэмтэд Богдын музейг үзчихээд найман тэрбум еврогоор үнэлэгдэх баялаг сан хөмрөгтэй юм байна хэмээн дуу алдаж байсан гэдэг. Шийдлийн Засгийн газрын БСШУ-ны сайдаар томилогдсон Л.Гантөмөр өнөөдөр Богдын музейн үйл ажиллагаатай танилцан бодит байдал ямар байгааг өөрийн биеэр харлаа. Ингэснээр тэрээр тус музейн үйл ажиллагаатай холбоотой ямар арга хэмжээ авах, ямар ажил хийхээ төлөвлөж байгаа юм.   

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй