ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын сагсчид Иорданы багийг илүүрхлээ

    Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг  хэсгээсээ II байраар шалгарч, өчигдөр БНСУ, Иорданы багтай таарч өрсөлдсөн. Иорданы баг ДАШТ-д Ази тивийг төлөөлж оролцдог Азидаа дөрөвт, дэлхийн чансаагаараа 28-д бичигддэг. Манай залуус Иорданы хүчтэй шигшээ багийг үндсэн цагт 83:74 харьцаагаар илүүрхэж хожсон.

    Тоглолтын шийдвэрлэх IV үед Т.Санчир Б.Билгүүн нарын алдаа 5 болж  талбайг чөлөөлсөн ч төвийн шилдэг тоглогч Б.Одбаяр сүүлийн мөчид торгуулийн шидэлтээ амжилттай болгож өрсөлдөгч багаа ялсан.

    Б.Билгүүн 26 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн бол Т.Санчир 19, М.Отгонмөнх 12, Г.Баттөр 10 оноо авчээ.

     Эмэгтэй сагсчид тоглолтоо амжилттай эхлүүлэв

    Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэйчүүдийн урьдчилсан шатны тоглолт эхэллээ. 11 баг өрсөлдөж байгаагаас Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын баг өрсөлдөж байна. Монгол-ХонгКонгийн тоглолтын эхний хагас 34:32-ын харьцаагаар манай багийн ялалтаар өндөрлөв. Тоглолтод Б.Солонгос ес оноо авч, 5 самбар, Д.Ганзул найман оноо авсан бол багийн ахлагч Б.Алтанзул долоон оноо, 14 самбараас бөмбөг авч эхний хагаст тоглогчдыг тэргүүллээ.

    Манайхан  байт харваагаар 12-р байрт шалгарлаа

    БНСУ-ын Инчён хотод үргэлжилж буй Азийн наадмын байт харвааны тэмцээнд  эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ж.Тулга 669 оноогоор 37, П.Жамъянгомбо 668 оноогоор 38, Н.Өлзийхутаг 631 оноогоор 53-р байр тус тус эзэлсэн юм.

    Байт харваагаар БНСУ тэргүүлсэн бол Иран шил дарж, Энэтхэг гутгаар байрт шалгарсан. Харин манайхан багаараа 1968 оноо авч 12 байрт оров.

                                                                                                                                      Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй