Пакистаны Пешавар хотод гарсан халдлагын үеэр амь үрэгдэгсдийг оршуулах ёслол өнөөдөр боллоо.
Ромын пап Франсисын 78 насны ой боллоо.
АНУ-ын Лос Анжелос, Калифорни мужуудад хуулийн байгууллагын ажилчид ажил хаяж, хуулийн чиглэлээр сурдаг оюутнууд хичээлээ орхин "Бид амьсгалж чадахгүй байна" жагсаалд нэгдэж эсэргүүцэл зарлаж байна.
АНУ болон Куба улс 50 жилийн турш дайсагнасны эцэст бүрэн хэмжээний дипломат харилцаа тогтоох зорилготой хэлэлцээр хийлээ.
Лалын шашинт Боко Харамын террористуудын эсрэг дайтахаас татгалзсан 54 цэрэгт Нигерийн цэргийн хээрийн шүүхээс цаазаар авах шийтгэл оноожээ.
Украины Ерөнхийлөгч Петро Порошенко 2020 он гэхэд Украин улс Европын холбоонд нэгдэх болсон талаар өнөөдөр албан ёсоор зарлалаа.
Палестин гэсэн тусгаар улс байгуулах хугацаа болон Палестины нутаг дэвсгэрээс Израилийн цэргүүдийг гаргах хугацааг товлосон тогтоолын төслийг Иордан улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барьжээ.Энэ тухай НҮБ-ын аюулгүйн зөвлөл удахгүй хэлэлцэх юм байна.
Сирийн зүүн хэсгийн нутгийн оршин суугчид 230 гаруй хүний цогцос олжээ. Тэднийг “Исламын улс”-ын босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэн хөнөөсөн байж болзошгүй гэж үзэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт