
2 хоногийн өмнө Nationaltimes сайтад нийтлэгдсэн нийтлэл худал мэдээ байсныг эх сурвалжууд баталсаар байна. Уг нийтлэлд “Facebook” ирэх 11 дүгээр сараас эхлэн сар бүр 2,99 долларын хураамж авна хэмээн тус олон нийтийн сайтын үүсгэн байгуулагч Марк Зукерберг мэдэгдлээ хэмээн бичсэн байсан юм.

Харин энэ мэдээлэл оргүй худлаа зүйл гэдгийг “Facebook”-ийн олон нийт хариуцсан хэлтсийн төлөөлөгч албан ёсоор мэдэгдэж өөрсдийн албан ёсны “Ars Technica” сайтад нийтэлснийг Америкийн “Economictimes” сайт уламжилжээ. Энэхүү мэдээлэл цацагдаж эхэлсэн даруйд “Facebook” –ийн санал авах хаягууд руу хэрэглэгчдийн зүгээс маш их гомдол ирүүлж эхэлсэн гэнэ. Тиймээс нэр төрд нь халдаж, олон нийтийн сайтаар худал мэдээлэл цацсан хэмээн Nationaltimes-аас нөхөн төлбөр авч, шүүхэд дуудахаа мэдэгдсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт