Алдарт дуучин Жон Такл болон түүний гэргий Паула Патон нар хамгийн сайхан хосуудын тоонд зүй ёсоор багтдаг байсан ч тэд өнгөрсөн хоёрдугаар сард 9 жилийн хамтын амьдралаа дуусгасан юм.
Cold play хамтлагийн дуучин Крис Мартин жүжигчин Гвинет Пальтров нар 2 жил хамт амьдраад өнгөрсөн гуравдугаар сард салсан.
Жүжигчин Антонио Бандирас гэргий Меллани Грифиттейсээ зургадугаар сард салав.
Дуучин Женифер Лопез түүний ээлжит залуухан, бүжигчин найз залуу Каспер Смарт-аас мөн л зургадугаар сард салсан юм. Хожим нь Жэй Ло би хууран мэхлэлтийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн ярьсан билээ.
Хунтайж Харри хоёр жил үерхсэн найз охиноосоо дөрөвдүгээр сард салав. Тэдний харилцаа олонд ил болсны дараахан энэ үйл явдал болсон билээ.
Дуучин Мирай Кери нөхрөөсөө өнгөрөгч 9 дүгээр сард салсан ч одоогийн байдлаар тэд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа юм.
Виз Калифа эхнэр Амбераасаа гэрлээд нэг жил ч болоогүй байж салах шийдвэр гаргасан юм. Тэрээр хожим нь би түүнд үгээр хэлэхийн аргагүй их хайртай ч хэрэв удаан хамт байвал хайртыгаа үзэн ядах вий гэхээс айсан гэв.
Жүжигчин Хиларри Дафф хүүгийнхээ эцэг хоккейчин Майк Конригоос өнгөрсөн нэгдүгээр сард салсан.
Дуучин Марк Антони Женифер Лопезоос салсныхаа дараа үерхэж эхэлсэн загвар өмсөгч бүсгүйгээсээ 2 дугаар сард салжээ.
Дуучин Кети Пери найз залуу Жон Майортайгаа салж нийлж салж нийлсээр эцэст нь хоёрдугаар сард нэг мөсөн хоёр тийш болжээ.
Загвар өмсөгч Адриана Лима NBA-ийн сагсчин Марко Жарик нарын дотно харилцаа 5 дугаар сард дуусгавар болсон.
Америкийн шүтээнээс төрөн гарсан дуучин Жордан Спаркс, дуучин Жэйсон Дерруло нар маш дотно харилцаатай байж нэг хэсэгтээ л олныг шуугиулаад амжсан ч 9 дүгээр сард зам замаа хөөх болсон юм.
Жүжигчин Ума Турман сүй тавьсан байсан ч түүнийгээ цуцлан найз залуу, жүжигчин Арпад Бассоноос салсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт