ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Дакар ралли”-д хурд сорихоор манай тамирчид мордлоо

    Автомашин, мотоциклийн олимп буюу 36 дахь удаагийн “Дакар ралли”-д Монголоос энэ жил анх удаа автомашины төрөлд ОУХМ Н.Лхамаа багийнхантайгаа дэлхийн олон улсын тамирчидтай хурд, авхаалж самбаагаа сорих гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

        “Дакар ралли 2015" тэмцээнд уралдах Монголын тамирчдын малгайМотоциклийн төрөлд уралддаг Монгол тамирчдын хувьд энэ тэмцээнд автомашинтай уралдана гэдэг том боломж юм. Мөрөөдлөөр жигүүрлэсэн тэдний хүсэл биелж, Унгарын “Uniqa Sandlander” багийн ахлагч Шондар Себястьяны хамт “Дакарт” торгон жолоо өргөж, тоос татуулах нь.

    Монгол, Унгарын хамтарсан  “Uniqa Sandlander”  багийнхан гурван автомашинаар уралдахаар бэлтгэл сургуулилтаа базааж дууслаа.

    25 хүнээс бүрдэх багийн бүрэлдэхүүнд Монголоос 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдах бол механикаар спортын мастер Б.Батболд явна.

    Харин 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдах юм. Манай тамирчдаас ОУХМ  Ө.Бямбацогт,  спортын мастер Б.Батболд  нар уралдаанд оролцох автомашинаа Францад 10 мянган км зам туулж хүргэсэн билээ.

    Ирэх сарын 3-17 хүртэл үргэлжлэх уг тэмцээнд Монголын тамирчид оролцохоор өнөөдөр ийн эх орноосоо мордлоо.

    Авто спортоор хичээллэдэг тамирчиддаа амжилт хүсье. Эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад ирээрэй. 

                                                                                                        Г.Золзаяа                         

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй