Энэ онд БНСУ-ын Инчён хотод зохиогдсон Азийн наадмын эмэгтэйчүүдийн боксын тэмцээн шүүгчдийн улмаас будлиантай болсон юм. Эмэгтэйчүүдийн хагас 60 кг-ийн жинд тоглосон Энэтхэгийн боксчин Сарита Дэви БНСУ-ын тамирчин Пак Жи На нарын тулаан маргаантай хэвээр үлдсэн. Тэрбээр өрсөлдөгчөө рингэн дээр буулгаж авсан ч ялалтыг Солонгосын тамирчинд шийдвэрлэхэд Энэтхэгийн тал эсэргүүцэж, тоглолтын дараа зохион байгуулагчдад гомдол илгээсэн боловч хүлээж аваагүй.
Боксчин бүсгүй шагналын тавцанд гомдлын нулимстай зогсохдоо хүрэл медалиа нутгийн тамирчинд зүүн өгч, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үйлдэлд зохион байгуулагчид дургүйцэж "Олон улсын боксчдын холбоонд гомдол мэдүүлж, түүнийг өнгөрсөн сард Чежү аралд болсон эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-нд оролцох эрхийг нь хассан.
Тэгвэл саяхан тэрбээр голоод байсан хүрэл медалиа буцаан авч "Энэ медаль миний хувьд дараагийн тэмцээнд ороход түлхэц болно. Энэ удаа би хүрэл медаль хүртлээ, харин Риогийн олимпт заавал алт авна" хэмээн өгүүлжээ. Тэрээр дараа дараагийн тэмцээнүүддээ орохын тулд Солонгосын талаас уучлал гуйж, тодорхой хэмжээний торгууль төлж байж ийнхүү медалиа авсан байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт