Пакистан улсад сүүлийн долоон жилд тохиолдоогүй уй гашуу болж байна. Өчигдөр тус улсын Пешавар мужид алан хядагчид халдлага үйлдсэнээс болж 140 хүн амь үрэгдсэний 132 нь бага насны хүүхдүүд байв.
ОХУ-д ганцхан долоо хоногийн дотор рублийн ханш 20 хувиар буурсан талаар тус улсын Төв банкнаас мэдээллээ.
Ирландад ижил хүйстэнтэйгээ гэрлэх явдлыг хуульчлах саналыг Засгийн газар нь хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэхүү хуулийн төслийг гишүүдийн 71 хувь дэмжжээ.
Австралид барьцаалагдсан амиа алдсан хоёр эмэгтэйг хүндэтгэх цэцэг өргөх ёслол үргэлжилсээр байна. Тус улсын түүхэнд байгаагүй халдлага болсон учраас Австрали даяар цочирдон, гашуудацгааж байна.
АНУ-д хууль сахиулагчдын гарт амиа алдсан хоёр хар арьстыг өмгөөлөн, цагдаа нарын эсрэг боссон ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн улам хүрээгээ тэлэн үргэлжилсээр байгаа ч тус улсын эрх баригчид ямар ч арга хэмжээ авахгүй хэвээр байна.
Америкийн агаарын тээврийн компанийн онгоц Японоос Америк руу нисэх замдаа хүчтэй салхины циклонд цохигдон ослын буулт хийжээ. Салхинд цохигдох үеэр онгоц хүчтэй чичирсэн бөгөөд энэ үеэр 5 хүн гэмтэж, нэг хүний яс нь хугарсан байна.
ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский парламентын дээд болон доод танхимын гишүүдийн гуравны нэгийг цомхотгохыг санал болгожээ.
Японы Хоккайдо аралд өнөөдөр их хэмжээний цас оржээ. Үүний улмаас тус арлын зүүн бүс нутгийн 19 суурин газрын 5000 гаруй айл өрхийн цахилгаан тасарсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт