ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Ландшафтын архитектур 2014” үзэсгэлэн болов

    ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежмент, Ландшафтын архитектурын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Ландшафтын архитектур-2014” үзэсгэлэн энэ сарын 15,16-нд Хатан туул театрт болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд оюутнууд архитектурын график, зохиомж, уран зураг, ландшафтын дизайны хослол зохиомж, архитектурын төсөл, ландшафтын урлаг, хот суурин цэцэрлэгжүүлэлт, орон сууцны барилгын дизайн зэрэг мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр хийсэн бүтээлүүдээ дэлгэсэн юм.


    Оюутнууд өөрсдийн мөрөөдлийн орон сууцны хороолол, хаус, цэцэрлэгт хүрээлэн зэрэг гайхамшигт санаа шийдэл агуулж урласан бүтээлээ сонирхуулав. Тэдний урласан хотхон ногоон байгууламж, ахмад настан, хүүхэд, залуусын амарч зугаалах орчинтой, усан оргилуур, урлагийн бүтээлтэй. Үүнээс гадна уран зураг, дизайн, зохиомжийн чиглэлээр хийсэн бүтээлүүдээ дэлгэсэн нь дүрслэх урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэн мэт сэтгэгдэл төрүүлж байв.
    Мөн энэ үеэр оюутнууд мэргэжлийн хувьд олон талаар хөрвөх боломжтойг өгүүлж “Хот төлөвлөлт, байгуулалт, барилга, ногоон байгууламж, засал чимэглэл, соёл урлаг гээд олон салбарт ажиллах боломжтой” гэв.
    Үзэсгэлэнгийн үеэр шилдэг оюутан, баг хамт олныг шалгаруулж, шагнал гардуулсан юм.

    “ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР 2014” үзэсгэлэнгийн шилдгүүд
                               “Бүтээлч оюутан”
    Д. Номингоо (Ландшафтын архитектурын III курс)
    Б. Төгсжаргал (Ландшафтын архитектурын III курс)
    Г.Пүрэв-Очир (Ландшафтын архитектурын IV курс)
    А.Сумъяабазар (Ландшафтын архитектурын II курс)

                         “Содон хөшөө” (нийт 12 баг)
    I байр Нөхөрлөл баг (Ландшафтын архитектурын II курс)
    II байр Art баг (Ландшафтын архитектурын II курс)

    “ЧАДВАРЛАГ ДИЗАЙНЕРУУД” Оюутны анхдугаар тэмцээнд

                 “Чадварлаг дизайнерууд” (Нийт 8 баг)
    I байр Land Scatch (Ландшафтын архитектурын 4 курс)
    II байр Land art (Ландшафтын архитектурын 4 курс)
    III байр Ногоон ирээдүй (Ландшафтын архитектурын 3 курс)

      “Ландшафтын архитектурын графикч” (нийт 60 оюутан)
    I байр М.Солонго (Ландшафтын архитектурын IV курс)
    II байр Э. Доржлхам (Ландшафтын архитектурын III курс)
    III байр Б.Балдорж (Ландшафтын архитектурын III курс)

                                                                                                              Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй