ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    9999 шатарчны тоглолтыг Геннисд бүртгэнэ

    “Өсвөрийн монгол шатарчид-9999” тэмцээний шигшээ тоглолтын нээлт өнөөдөр  Завхан аймгийн Улиастай хотод боллоо. 10 мянга гаруй шатарчин хутагтуудын өлгий нутагт  нэгэн зэрэг тоглож, сум бүрээс шалгарсан шилдэг шатарчид чуулсан юм.

    Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Хөдөлмөрийн яам, Завхан аймгийн удирдлага, албан хаагчид, шатрын их мастерууд, ахмад шатарчид, төлөөлөгчид оролцов. Оюуны спортыг түгээн дэлгэрүүлэхийн тулд энэ нутгийн 24 сумаас шатар тоглодог 1240 гаруй хүүхэд шигшээ тоглолтод өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулах юм.

    Шигшээ тэмцээнд шалгарсан 100 хүүхдийг гадаадад аялах эрхийн бичиг, алт, мөнгө, хүрэл медалиар шагнана. Монголчууд ийн 9999 шатарчин нэгэн зэрэг тоглосон үйл явдлыг Геннисийн амжилтад бүртгүүлэх зорилготой юм. Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов  Монголд хөл тавьсан даруйдаа өсвөрийн шатарчдын тэмцээнийг үзэж сонир­хохоор Завхан аймгийг зорьсон аж.

    Тэрбээр “Дэлхийн шатрын холбоонд 181 орон гишүүнээр элссэн. Миний хувьд жил бүр 100 орноор явж ажилладаг ч Монгол Улсад болж буй шиг гайхалтай арга хэмжээг өмнө нь харж байсангүй. Завхан аймагт 10 мянган шатарчин нэгэн зэрэг тоглосон нь аймгаа эх орондоо төдийгүй олон улсад сурталчилж байгаа сайхан хэрэг юм” хэмээн гэж онцлов.

    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй