Өнөөдөр “Нюанс” хамтлаг 13 нас хүрлээ. Дуучин залуус 2001 оны арванхоёрдугаар сарын 17-нд хамтлагаа байгуулж байв.
Тэд урлагийн алтан тайзнаа оюутан байхдаа гарч, олон бүтээл туурвин өдгөө өөрийн гэсэн сонсогч фэнүүдтэй болж чадсан. Тус хамтлагийнхан Олон улсын театрын баярын өдөр тухайн жилдээ шинэ уран бүтээл хийснээ толилуулдаг уламжлалтай тул үзэгчид тоглолтыг нь үзэх гэж жил бүр хүлээдэг.
Хамтлагийн ахлагч М.Амарсанаагийн төрсөн өдрийн баяр хамтлагийнхаа төрсөн өдөртэй ойролцоо болдог тул найз нөхөд, хамт олон, фэнүүдийнхээ урмын үгэнд хэдэн өдөр бялуурдаг гэнэ.
Тэрбээр цахим хуудастаа “Уран бүтээлийг үргэлж дэмжиж, дуунуудыг маань сонсон, биднийг хүндэтгэж ирсэн үзэгч, сонсогч, найз нөхөд, фэнүүддээ баярлаж явдаг шүү. Мөн манай хамтлагийг байгуулагдсан үеэс сэтгэлийн дэм, урам зориг, итгэл хайрласан гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Д.Баатар, Б.Коля, Ч.Ганхуяг болон хамтран ажилладаг байгууллага, ах нартаа талархаж буйгаа уламжилъя.
“Нюанс хамтлагийн төрсөн өдрийн мэндийг хамтлагийнхаа дуучдад хүргэе. Бид он жилүүдийг хамдаа туулж, цаг хугацааг өөдрөг сэтгэлээр өдөр бүр угтаж, эрч хүчтэй урагшлах болноо” хэмээн бичжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт