ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Чех Улсын иргэд монголчуудын түүх соёлтой танилцав

    Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамны Цагаачлалын газраас жил бүрийн арванхоёрдугаар сард тус улсад оршин суугаа гадаад иргэдийн ТББ-уудтай хамтран зохион байгуулдаг Зул сарын баярыг угтах арга хэмжээ энэ сарын 12-нд Плзен хотод болжээ.                                              Чех Улсын Плзен хот

    Уг арга хэмжээнд Монгол, Орос, Украйн, Вьетнам зэрэг улсын иргэд оролцсоны зэрэгцээ  шинэ оныг хэрхэн угтдаг болон өөрийн үндэстний соёл, ёс заншил, онцлогийг Чехийн ард иргэдэд сурталчилан таниулах зорилготой аж. Тус улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр монгол иргэдийн санаачлагаар байгуулагдсан “Баян Монгол” ТББ, Плзен хотын монгол иргэдтэй хамтран үндэснийхээ дуу бүжиг, түүх соёлоо сурталчилан таниулж нэг өдрийг өнгөрүүлсэн байна.

                                                                                                                   Г.Золзаяа
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй