Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар баталсан Нийслэлийн 2015 онд Концессоор хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалт.
Барилга байгууламж, орон сууцны салбар
1. Шинэ урт цагаан төсөл
Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр хуучин барилгыг буулгаж түүний суурин дээр шинэ барилга барьж талбайн тодорхой хувийг нийслэлийн өмчид шилжүүлэн үлдсэн хэсгийг өмчилж ашиглана.
2. Түр оршин суух орон сууц
Түр оршин суух орон сууц барих төслийг 3 дүүргийн /Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо/ 4 байршилд 900 айлын орон сууц төлөвлөсөн.
3. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний зориулалттай барилга барих төсөл.
Авто зам, тээврийн салбарын ажлууд
4. Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн авто зам
5. Хотын төв-Зайсан, Зайсан-Манзушир хийд чиглэлийн Аялал жуулчлалын агаарын зам барих
6. Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7.36 км авто зам барих
7. Өвөр Гүнтийн11 км авто зам барих
8. Нисэхийн эцсээс Сонсголонгийн гүүр хүртэлх гэр хорооллын арын 1,6 км авто зам шинээр барих
9. Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 6,44 км авто зам шинээр барих
10. Улиастайн уулзвараас Баянзүрхийн шалган бүртгэх товчоо хүртэлх 3,4 км авто зам болон Баянзүрхийн 288 у/м төмөр бетон гүүр барих
11. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих
Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын салбар
12. Налайх дүүргийн 5 дугаар хороонд 640 хүүхдийн сургууль барих
13. Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд Сэтгэмж сургуулийн барилгыг буулгаж шинээр барих бөгөөд сургуулийн хүчин чадал 640 хүүхэд.
14. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 121 дүгээр сургуулийн дотуур байрны барилга, хүчин чадал нь 100 хүүхэд.
15. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 23 дугаар сургуулийн өргөтгөл барих ба 320 хүүхдийн өргөтгөл барих.
16. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга барих
17. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн сургуулийн барилга барих
18. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 41 дүгээр цэцэрлэг 100 хүүхдийн хүчин чадалтай яслийн өргөтгөл барих
19. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 21 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж 240 хүүхдийн цэцэрлэгийн байрыг шинээр барих
20. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 100 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн байр барих
21. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих.
22. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 33 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих
23. Хүүхдийн хөгжлийн төв барих
24. Орчин үеийн урлагийн театр барих
Эрүүл мэндийн салбар
25. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 60 ортой "Ахмадын сувилал" барих
26. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 60 ортой "Ахмадын сувилал" барих
27. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 60 ортой "Ахмадын сувилал" барих
28. Авто тээврийн шалган бүртгэх товчоодод мал эмнэлэг, ариун цэврийн ариутгалын пункт барих
29. Наркологийн төвийн барилга
30. Түргэн тусламжийн төвийн салбар пункт байгуулах төсөл
31. Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга барих
32. Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга барих, хүчин чадал нь 50 ор.
Инженерийн дэд бүтцийн болон бусад салбар
33. Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 м3-ын хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламж барих
34. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 3000 м3-ын хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж барих
35. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн.
Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Чингэлтэй дүүргийн 5, 6 дугаар хороо “Самбалхүндэв”-ийн оршуулгын газар/ Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулан нийслэлийн өмчид шилжүүлнэ.
37. СХД-ийн 32 дугаар хороонд байрлах 110/35 кВт-ын дэд станцыг хүчин чадлыг өргөтгөх
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт