ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Алтан ордны улс Орос орныг баян болгосон уу

    ОХУ-ын Челябинск хотын эрдэмтэн Алексей Геннадьевич Шляхторовын бичсэн “Как Золотая Орда озолотила Русь” орчуулваас “Алтан ордны улс эртний Орос орныг хэрхэн баян болгосон бэ” тухай номын нээлт 2014 оны арванхоёрдугаар сарын 10-нд Челябинск хотын Урал, Сибирийн мэдлэгийн төвд болжээ.

    Эрдэмтэн А.Г.Шляхторов түүхийн олон материал хайн судалж бичсэн аж.  Хэвлэгдээд хэдхэн хонож буй энэ ном эрэлт хэрэгцээтэй байгаа гэнэ. Номын нээлтэд зориулсан видео бага хуралд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл уригдан оролцож, өөрийн санал бодлоо хуваалцсан байна.

    ЗХУ-ын үед Монголын эзэнт гүрний тухай “Татаро-монгольское иго” хөрвүүлвээс “Татар, монголын дарлал” гэсэн ташаа ойлголтыг хүмүүсийн оюун санаанд нь шингээсэн байдаг. Тэгвэл А.Г.Шляхторов “Монголын эзэнт гүрний үед эртний Орос орныг захирч байсан Алтан Ордны улс тус улсыг цэцэглүүлэн хөгжүүлж байсан” гэх санааг илэрхийлж түүхэн баримт дээр тулгуурлан дэлгэрэнгүй бичжээ. Зохиогч “Энэ номыг уншсан хүн татар, монголын дарлалын тухай эндүү ойлголтоос бага боловч ангижирна гэдэгт найдаж байна” хэмээн өгүүлжээ.

                                                                                                                  Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй