ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Пакистанд Талибанчууд 132 хүүхдийн аминд хүрлээ

    Одоогийн байдлаар амь үрэгдэгсдийн тоо 140–д хүрээд байгаа талаар Синьхуа агентлаг мэдээлж байна. Түүнчлэн 121 хүн шархдасны тал нь тун хүн байна. 

    Хамгийн харамсалтай нь амь үрэгдсэн хүмүүсийн 132 нь хүүхэд байгаа аж. Халдлага гарсан сургуулийн эргэн тойрон тэр аяараа цусанд будагдаж, амиа алдсан хүүхдүүдийн аав ээж энэлэн шаналж, гашуудацгааж байна. 

    Алан хядагчид олон хүүхдийг барьцаанд авсан ч тэдний ихэнхи зугтаасан хэмээн тэдний нэг болох 13 настай Халид Хан хүү ярьжээ.  Халдлага болох үеэр сургуульд 10-20 насны 500 гаруй хүн байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

    Харин хууль сахиулагчдын мэдээлж байгаагаар халдлагыг Талибын 7 босогч үйлджээ. Энэ нь Пакистан улсад сүүлийн долоон жилд тохиолдоогүй хүчирхийлэл болж байгаа юм. 2007 онд Карачи хотод Ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн амь насанд халдахаар тэсрэх төхөөрөмж дэлбэлэн халдлага үйлдэх үеэр 180 гаруй хүн амь үрэгдэж байжээ. 

    Олон улсын ажиглагчид өнгөрсөн 10 дугаар сард Пакистан Талибаны эсрэг цэргийн ажиллагаа явуулж, олон арван дайчдыг хөнөөсний хариу хэмээн Пешавар хотод болсон алан хядах ажиллагааг дүгнэж байна. Пакистаны хууль сахиулагчид одоо ч Талибаны дайчдыг мөшигсөөр байгаа юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй