ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Г.Баярсайхан гишүүн Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлэв

    ССАЖЯ-ыг татан буулгаснаар Засгийн газрын X байр суларсан. Эзэнгүй энэ байрыг Засгийн газар ээлжит хуралдаанаараа 150 ортой хүүхдийн эмнэлэг болгож ашиглах шийдвэр гаргасныг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан эсэргүүцэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлжээ. Тэрээр татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны X байр нь эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй гэж үзсэн байна.

    Түүний шаардлагад “Та бүхний хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Засгийн газрын X байр нь угаас эмнэлгийн зориулалттай барилга биш бөгөөд баригдаад олон жил болж байгаа эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хуучны байр юм. Иймд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээр эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа шинэ байрыг зориулалтынх нь дагуу ашиглаж, хүүхдийн шинэ эмнэлэг болгож, 2015 оны хоёрдугаар улиралд багтаж үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангаж ... анхаарлаа хандуулахыг эмч мэргэжилтэй гишүүний хувьд миний бие Монгол Улсын Ерөнхий сайд танаас шаардаж байна” гэжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй