ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Сентоза Арслангууд” энэ улиралд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харууллаа

    “Сентоза Арслангууд" энэ улиралд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харууллаа

    Тэгвэл Үндэсний Супер Лигийн өнгөрсөн улирлын аварга "СБЛ Хасын Хүлэгүүд" баг шинэ улирлын анхны тоглолтоо өчигдөр "Сентоза Арслангууд" багтай хийлээ.                     "СБЛ Хасын Хүлэгүүд" баг                                                                "Сентоза Арслангууд" баг

    Тоглолтод "Хүлэгүүд" багаас холбон тоглогч О.Сэргэлэн шилдэг тоглолт үзүүлж, уран гоё довтолгоо хийв. Тэрбээр 16 довтолгооныхоо аравыг нь оновчтой болгож, 26 оноо, 7 самбар авч, 7 оновчтой дамжуулалт өгч, багаа тэргүүлсэн. Харин багийн лидер Б.Билгүүн 20 довтолгооныхоо дөрвийг нь хийн, 20 хувьтай довтолж, 14 оноо, 7 самбар авч, үүргээ хангалттай биелүүлсэнгүй. Мөн “Хүлэгүүд”-ээс А.Бямбадорж 18 оноо, М.Отгонмөнх 15 оноо, 5 самбар авсан бол легионер тоглогч Kyrie Randell 11 оноо, 15 самбар авав. "Арслангууд"-аас төвийн тоглогч Torin Walker самбар доор шилдэг тоглолт үзүүлж, 18 довтолгооныхоо 11-г нь оновчтой болгож, 28 оноо, 19 самбар авсан. Монголд ирсэн эхний улиралдаа “Хүлэгүүд” -т тоглож байсан Chris Lawson, хуучин багийнхаа эсрэг тун дайчин тоглолт үзүүлсэн. Улмаар 18 оноо, 10 самбар, 11 оновчтой дамжуулалт өгснөөр энэ улиралд хоёр дахь удаагаа трибль дабль гэсэн үзүүлэлттэй тоглолоо. Мөн “Арслангууд”-аас О.Нямбаяр 12 оноо, С.Пүрэвцэрэн 11 оноо, Б.Баатарсүрэн 10 оноо авсан юм. Өнгөрсөн улиралд лигийн сүүл мушгисан "Сентоза Арслангууд" баг энэ улиралд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж, аваргуудыг 98:92 харьцаатай буулган авав. Ийн тэд шинэ улирлын хоёр дахь хожлоо авч буй.

    "Дорнод Танан Гарьд" баг “Их Өргөө Аравтууд”-ыг өмнөө сөхрүүлэв

    "Үндэсний Супер Лиг"-ийн 2012-2013 оны улирлын аварга “Дорнод Танан Гарьд” баг шинэ улирлын хоёр дахь тоглолтоо өчигдөр “Их Өргөө Аравтууд” багийн эсрэг хийв.                                        “Дорнод Танан Гарьд” баг

                                        “Их Өргөө Аравтууд” баг

    "Гарьд" багийн довтлогч ОУХМ О.Ууганбаяр лигийн эхний тоглолтодоо 64.7 хувьтай довтлон, 29 оноо аваад байлаа. Өчигдөр ч мөн түүний дундын зайн шидэлтүүд найдвартай байснаар 52.2 хувьтай довтолж, 29 оноо, 11 самбар авч багаа тэргүүлсэн.Мөн ОУХМ Ц.Азбаяр холын зайн зургаан шидэлтээ оновчтой болгож, 52.9 хувьтай довтолсноор 27 оноо, 9 оновчтой дамжуулалт, багийн ахлагч Б.Мөнхболд 21 оноо, 12 самбар, Г.Ихбаяр 8 оноо, Ц.Цэрэнбат 6 оноо, 14 самбар авсан. Харин “Их Өргөө Аравтууд” багаас шинэ легионер тоглогч Jordan Mccoy 22 оноо, 20 самбар авсан бол Д.Мөнхтүвшин 22 оноо, Б.Билгүүн 17 оноо, 7 самбар, С.Батбямба 14 оноо, 17 самбар, Б.Мөнхбат 10 оноо, 10 самбар авав. Тун ширүүн өрсөлдөөнтэй болсон уг тоглолтод "Дорнод Танан Гарьд" баг 93:90 харьцаатай хожиж, улирлын хоёр дахь хожлоо авлаа. Харин "Аравт"-ууд хоёр дахь хожигдлоо хүлээв.

                                                                                                                                 Г.Золзаяа

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй