Сиднейн төв талбайд болж байгаа бөгөөд Австралийн ерөнхий сайд Тони Эбот гэргийн хамт амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн байна. Сиднейн төв талбай амь үрэгдэгсдийг хүндэтгэсэн цэцгийн баглаагаар дүүрчээ.

Хятадын төмөр замын газрын сайд, бизнесийн салбартаа тэргүүлэгч тэрбумтан эмэгтэй Дин Ю Шин авлига, хээл хахууль авсан хэргээр 20 жил хоригдох ял сонсчээ.
Украины Ерөнхий сайд Арсений Яценюк өчигдөр НАТО-д элсэх төлөвлөгөө гаргаснаа танилцууллаа. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Брюссель дэх төв байранд түүнийг хүлээн авч уулзсан байна.
Дэлхийн хамгийн баян алан хядах байгууллага болох “Исламын улс” таван настай хүүхдүүдийг дайчид болгож байгаа талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Валери Амос мэдэгджээ.
Японы Миязаки мужийн шувууны фермд шувууны томуу бүртгэгдсэн учраас 4000 тахиаг устгалд оруулжээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагууд тооцоогоо харилцан үндэснийхээ валютаар хийх саналыг Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов дэвшүүлжээ. Түүний өгүүлснээр тооцоог үндэсний валютад шилжүүлэх бололцоо байгаа гэнэ.
Германд исламын хэт туйлшрал болон орогнол хүсэгчдийг хүлээж авахыг эсэргүүцсэн өргөн жагсаал боллоо
АНУ-ын Камарило мужид хэт их бороо орсны улмаас хөрсний гулгалт болж 80 гаруй айл өрх шороонд дарагдаад байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнөөдөр Ром хотноо ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж хэлэлцлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт