Монголын сагсан бөмбөгийн сагсан бөмбөгийн эмэгтэй Үндэсний Супер Лигийн улирлын зургаа дахь тоглолт өчигдөр "Баянгол Фалконс" болон "ШУТИС Шаркс" багын хооронд өрнөв. "Баянгол Фалконс"
"ШУТИС Шаркс" баг
Энэ тоглолтын өмнө Фалконс баг хоёр хожилтой байсан бол “Шаркс” баг хоёр хожигдолтой байв. “Баянгол Фалконс” багаас ОУХМ Д.Ганзул, Э.Чимидолгор нар тус бүр 13 оноо, мөн Б.Солонго 13 оноо, 12 самбар, 6 бөмбөг таслалт, З.Цолмон 9 оноо, 5 бөмбөг таслалт, Ж.Мөнхсувд 3 оноо, 15 самбар авсан.
Улмаар "Фалконс" баг тоглолтын сүүлчийн хоёр минут хүртэл 8 оноогоор тэргүүлж явав. Гэсэн ч "Шаркс"-чууд бууж өгөлгүй эцсийн мөч хүртэл сайн хамгаалалт хийж, оноог хоёр болгож ойртуулсан.
Улмаар цаг дуусахаас тавхан секундын өмнө "Шаркс" багийн лидер тоглогч Х.Майжаргал алсын зайн шидэлтээ цагариганд гайхалтай хийж, СТО-д цугласан үзэгчдийг суудлаас нь босгосон юм.
Энэ удаагийн тоглолтод 59:58 харьцаатай "ШУТИС Шаркс" баг улирлын эхний ялалтаа авч, “Фалконс” баг хожигдлоо. ШУТИС Шаркс багаас Х.Майжаргал 24 оноо авч, мөн багаа хожилд хүргэснээр тоглолтын “ШИЛДЭГ” тоглогч болсон. Мөн Г.Уянга 14 оноо, 8 самбар, 5 бөмбөг таслалт, О.Даваадаш 6 оноо, 6 самбар, Э.Одонтуяа 5 оноо тус тус авсан юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт