Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч Ц.Даваацэрэн, ОХУ-ын нэрт дасгалжуулагч Александр Ровнягинтай хоёр жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулав. Тэрбээр ирэх хоёр жилд Монголын туялзуур сэлмийг шинэ шатанд гаргах зорилгоор өнгөрсөн зунаас Монголд ажиллаж эхэлсэн. Александр Ровнягин Узбекистан, ОХУ, БНХАУ, Иран, Йорданы шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байжээ.
1996 оны Атлантын олимпийн наадамд ОХУ-ын шигшээ багийг дасгалжуулан алтан медаль зүүлгэж, олимпийн дөрвөн аварга төрүүлсэн. Түүний хамгийн алдартай шавь нь Павел Колобков. Сүүлийн 30 жилийн хамгийн шилдэг сэлэмч гэгддэг түүний шавь 1988-2004 онд ДАШТ-ээс медалийн тавцангаас буугаагүй.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт